...
...

Улсын сургуулиас шилжихэд 300 мянган төгрөг төлнө

ЭМШУИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг Эрүүл мэндийн технологийн сургуулийн нэгдүгээр ангийн оюутан Говь-Алтай аймгийн Анагаахын дээд сургууль руу шилжихийг хүсчээ. Ар гэрийн гачигдлаар ийм шийдвэр гарган сургуулиасаа бичиг  баримтаа авах хүсэлт гаргасан байна. Хариунд нь Эрүүл мэндийн технологийн сургуулийн захиргаа санхүүгийн албанаас 250-300 мянган төгрөг нэхэмжилсэн байна. Зүгээр л бичиг  баримтаа эргүүлэн авахын тулд ийнхүү мөнгө нэхжээ. Энэ асуудлаар БСШУСЯ-ны Боловсролын хэлтэст хандахад  “Сургууль болон оюутны хооронд байгуулсан гэрээ нь чухам ямар байгааг мэдэхгүйбайна. Гэрээг нь судлах шаардлагтай” гэжээ. Хэрэв гэрээний зүйл заалт зөрчигдсөн бол тухайн байгууллагын удирдлагад юм уу эсвэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хүсэлт гаргахыг зөвлөжээ.

     Г.Лхагва

Эх сурвалж Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ