УЛСЫН ШАЛГАЛТ
Улсын шалгалт нь ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх зорилготой юм. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р ангийн төгсөгчдөөс авна. 2017 оны улсын шалгалтын хуваарь.
Улсын шалгалт зохион байгуулах тухай
Нэг. ЗОРИЛГО
БШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний” журмын 4.1-д заалтын дагуу бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн үндэсний чанарын үнэлгээнд дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.
Хоёр. ХАМРАХ ХҮРЭЭ
2015-2016 оны хичээлийн жилд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж буй төгсөх ангийн суралцагчид хамрагдана.
Гурав. УЛСЫН ШАЛГАЛТЫН СЭДЭВ ДААЛГАВАР
- 5, 9, 12-р ангийн улсын шалгалтын сэдэв даалгавар нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа боловсролын үндэсний болон цөм хөтөлбөрийн агуулгад нийцсэн байхаар зохиогдсон байна.
- Улсын шалгалтын сэдэв даалгаврын блупринтийг бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын хүрээнд зохиосон байна.
- Улсын шалгалтын сэдэв даалгаврын бүтэц нь тест, задгай даалгавар хосолсон хэлбэрээр боловсруулагдана.
- Нэгдмэл агуулга бүхий шалгалтын сэдэв даалгаврууд нь дараах агуулгыг хамарсан байна. Үүнд:
- 5-р ангийн байгаль шинжлэлийн шалгалт “Хүн байгаль” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн байгалийн ухааны шалгалт “Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн нийгмийн ухааны шалгалт “Түүх”, Нийгмийн ухаан”, “Англи хэл” хичээлийн агуулгыг
- 9-р ангийн монгол хэлний шалгалт “Монгол хэл”, “Монгол бичиг”, “Уран зохиол” хичээлийн агуулгыг
- 12-р ангийн гадаад хэлний шалгалт ”Англи хэл”, “Орос хэл” гэсэн хоёр хичээлийн аль нэг агуулгыг /сурагч сонгоно/
- 12-р ангийн сонгосон агуулгын шалгалт нь “Биологи”,”Газарзүй”, “Физик”, “Хими” “Нийгэм судлал” хичээлүүдийн аль нэг хичээлийн агуулгыг /сурагч сонгоно/
- БҮТ-ийн вэб сайтад тавигдсан боловсролын чанарын үнэлгээний судалгаа болон Улсын шалгалтын сэдэв даалгаврууд нь улсын шалгалтын жишиг даалгавар болно.
Үргэлжлэлийг ЭНД http://eec.mn/ush дарж уншина уу.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
байгалийн ухаан, нийгмийн ухааны жишиг даалгавар байвал хэлж өгөөч