1. Өөрийн мэдлэгийн хүрээнд арилжаа хий, энд тийм амар зүйл гэж үгүй Зах зээл нь байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд үүнтэй хөл нийлүүлэн алхах хэцүү. Үүний учир мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал
2. Ханшийн хөдөлгөөний дээд доод цэгийг ангуучлахаас илүү ханшийн чиг хандлагыг дага Шинээр арилжаанд оролцогчдын ихэнх нь ямар ч үндэслэл суурьгүйгээр дурын чиглэл рүү шууд арилжаа хийж эхэлдэг. Энэ нь дээшээ доошоо аль ч чиглэл рүү дураар хийнэ гэсэн үг. Харин ханшийн хөдөлгөөнийг сайн судалсны үндсэн дээр ханшийн чиглэлийг зөв таамаглан арилжаанд оролцох нь сайн арилжаа хийж амжилт гаргах том боломж гарч ирдэг.
3. Бодит арилжаанд орохоос өмнө хийсвэр дансаар сайтар дадлагжих хэрэгтэй Форекс зах зээлийн бодит арилжааны хэв маягийг сайн ойлгох хүртлээ дадлагын хийсвэр дансаар сайтар дадлагжих хэрэгтэй. Хийсвэр дансаар арилжаанд оролцож байхдаа өөрийн арилжааны арга барил стратегийг шалгах , дансны мэдээллийг сайжруулах гэх мэтчилэн аливаа зүйлийг сурч мэдэхийг мэрийх хэрэгтэй. Ингэж сайн оролдлог хийхгүй бол хийсвэр дансны арилжаанаас юу ч сурж чадахгүй.
4. “Шидэт томьёо” бий гэдэгт итгэн эрэл хийхээ болих хэрэгтэй Ханшийн хөдөлгөөний чиглэл хандлагыг урьдчилан гаргаж өгдөг программын шийдлийг олон компаниуд санал болгон худалддагийг та бүхэн мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн программ нь үнэхээр үр дүнгээ өгч байх юм бол таньд тэр их үр дүнтэй программын шийдлээ тухайн компани таньд хэдхэн мөнгөнөөс өгнө гэдэгт итгэхэд хэцүү.
5. Арилжаа хийж байх үедээ өөрийн сэтгэлийн хэт их хөдөлгөөнийг дарах хэрэгтэй. Арилжаа хийнэ гэдэг нь маш их ачаалалтай зүйл бөгөөд амжилтын оргилд хүрэх замд маш их азгүйтэл тохиолдоно. Сэтгэлийн хэт их хөөрөлдөө автан арилжаанд оролцох нь цаг хугацаа нөхцөл бүрэлдээгүй буруу үед захиалга өгөхөд хүргэдэг. Гэтэл энэ нь эцсийн дүндээ таны алдагдал хүлээх нөхцөл болдог байна. Өөрийн сэтгэл хөдлөлийг барьж тайван нухацтай бодохын зэрэгцээ алс хэтийн төлөвлөгөөт зорилгодоо тулгуурлан арилжаанд оролцох хэрэгтэй
6. Хэрэв та хийх гэж байгаа арилжаандаа эргэлзэж байгаа бол арилжаанд бүү оролц. Форексийн зах зээл нь хоногийн 24 цагт тасралгүй үргэлжлэх тул арилжаанд оролцогч та тэр бүх цагт байнга арилжаанд оролцох албагүй. Та хэрэв ямар нэгэн байдлаар эргэлзэж өөртөө итгэл муутай байвал арилжаанд оролцохоо хойш тавьж ирээдүйн шинж байдлыг сайтар судлан түүнээс ч илүү ихийг олж болох нөхцөл байдлыг хүрч иртэл хүлээсэн нь дээр гэж зөвлөж байна.
7. Арилжаа хийхээсээ өмнө хийх арилжаандаа таарсан төлөвлөгөө зохио. Форексийн арилжаанд бүхэлдээ сэтгэл хөдлөл янз бүрийн ааш араншин гаргадаг арилжаачдаар дүүрэн байдаг тул та тэдний нэг болох хэрэггүй. Харин та арилжааны арга тактик, стратеги боловсруулан бэлдсэн байх хэрэгтэй. Тухайн стратеги арга барилын дагуу арилжаанд оролцдог түүнийгээ ягштал мөрддөг байх ѐстой. Энэ нь таныг элдэв алдагдал болчимгүй зүйлээс аварах болно.
8. Энэ хамгийн энгийн зүйл. Арилжаанд оролцохдоо ойлгоход хэцүү янз бүрийн маш олон арга хэрэглэсэн арилжааны стратеги арга барилаас татгалзсан нь дээр. Эдгээр нь таныг санаа бодлыг үймэрүүлэн олон сайхан арилжааны боломжит нөхцөлүүдийг өнгөрүүлж алдах магадлалтай. Та хамгийн энгийн бай өөрийн хэрэглэж сурсан арга барилдаа итгэ найд хичээ.
9.Өөрийн алдаж чадах эрсдлээс илүү эсрдэл бүү хий. Форексийн арилжаанд хөшүүрэг хэрэглэх нь арилжааны нөхцөл байдалд ашигтай хэрэгтэй мэт боловч түүний цаана мөн өндөр эрсдэл бий гэдгийг ямагт санаж бай. Та өөрийн нийт хөрөнгөний 1-2 %-ийг тавьж арилжаанд оролцох нь хамгийн зөв арга барил гэж зөвлөж байна. Энэ нь урт хугацааны турш таны алдаж болох эрсдлийн хэм хэмжээг багасгаж өгөх боломжтой эрсдэл тун бага болно гэсэн үг.
10. Өөрийн хийсэн бүх арилжаагаа тогтмол шалгаж судал Арилжаанд оролцсон сайн муу бүх арилжаагаа сайтар шинжлэн судал. Үүнээс та ирээдүйд амжилттай арилжаа хийх хамгийн сайн арга барилаа харж олж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй
Бид таны арилжааны аргачлал
Арилжааны сахилга бат
Арилжааны Мөнгөний удирдалга дээр дүн шинжилгээ хийж амжилтай trader болгоход тань туслана .
https://www.facebook.com/groups/294991620959132/
Эрсдэлийн сануулга: Гадаад валютын арилжаа нь бүхий л түвшний хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэлтэй ба хөшүүрэг ашигласан байдаг тул та оруулсөн хөрөнгөө хэсэгчлэн болон бүгдийг нь алдаж болно. Та уг арилжааг хийж эхлэхийн өмнө хөрөнгө оруулалтын зорилго, арилжааны туршлага, эрсдэл даах чадамж зэргийг тооцож үзэх шаардлагатай ба таны амьдралд нэн шаардлагатай санхүүгийн хөрөнгөөрөө арилжаанд оролцохгүй байх хэрэгтэй. Хэрэв та энэхүү зах зээл дээр ажиллаж байсан туршлагагүй бол санхүүгийн зөвлөгөө авах, туршилтын дансаар арилжаанд оролцож туршлага суусны дараа арилжаанд оролцох шаардлагатай.