...
...

“ИДЭР” дээд сургуулийн сэтгүүлчийн I курсын оюутнуудын шилдэг нийтлэлүүд-2

                                                                             Мөнхдалайн Мягмардорж 

ХАНГАЙ ШИГ ТҮШИГТЭЙ УУЛ ШИГ НӨМӨРТЭЙ ААВ МИНЬ

                                                    (Хөрөг найруулал)  2017.05.08

Өдрөөс өдөрт өтлөж буй жижигхэн бор аав минь амьдарлыг өөрийн болгох гэж мөн ч их тэмцсэндээ. Одоо хүртэл тууштай тэмцсээр л байгаа. Арга ч үгүй дээ амьдрал өөрийн дунд тэмцэл дунд өрнөдөг хойно гэхдээ миний аав шантарч няцаж буцаагүй. Тэрээр 1963 онд Увс аймгийн Зүүнхагай сумын  Хавтгай гэдэг газар Рагчаагийн хэмээх малчин айлын  4 дэх хүү нь болон мэндэлжээ. Араг үүрсэн малчин ижийгээ дагаад аргал түүн алхахдаа энэ ертөнцийн бүх л сонин хачинг ам уралдан ярьдаг байсан гэдэг. “Хамгийн мэргэн санаа алхаж явахад төрдөг” гэдэг шиг аавын минь ухаан бодол тэр үед төвлөрч, тэр жижигхэн бие, алдхан насанд ахадмаар бодлыг өвөртөлж байсан биз. Бага насаа тэрээр мал маллаж ээж аавтайгаа хамт өссөн бөгөөд малд нүдтэй их гярхай аливаа зүйлд нухацтай хянуур ханддаг байсан. 1981 онд  цэргийн алба 3 жилээр хааж ирээд улмаар нэгдэлд хонины суурь авч маллаж эхэлсэн байдаг.  Энэ хорвоод ижий аавтайгаа хамт элэг бүтэн хамтдаа оршин буй тэр нэгэн хүний үр хамгийн баян, аз жаргалтай, азтай бас дархлагдсан хэн ч халдашгүй дархан эрхтэй хүн гэж боддог. Эдгээр хүмүүс шиг ховор аз завшааныг бурхан аавд минь харамгүй өгсөн юм.  1990 онд гэр бүл болж тусдаа гараад өдгөө хүртэл мал маллаж өөрийн ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч яваа билээ.  Аавын зүрх үргэлжийн асаатай, өөдөө тэмүүлж байдаг оргилсон их гал өдрөөс өдөрт асаж  байдаг. Аяа, аав минь та алхам бүрдээ

Алсын хараа, холч ухаанаараа

Анхилхан үрсээ залуурдах юм даа.

Ай, уяхан ухаант аав минь...  Мэдээж эр хүний амьдралд насан туршын хань гэргий хүний нөмөр нөөлөг хамгийн чухал зүйл. Түүний сайхан хань гэрийн эзэгтэйг Цэдэнбалжирын Пүрэвхүү гэнэ. Миний ээж ханьдаа түшигтэй, үр хүүхэддээ энэрэлтэй жинхэнэ сайхан Монгол ээж мөнөөсөө мөн. Миний аав бол хөрслөг бор царай, жижигхэндүү биетэй, цайлган цагаан сэтгэлтэй хүнд тусархуу, хээгүй гүндүүгүй жинхэнэ Монгол эр хүн.   Нутаг усныхаа залууст мал маллах ухаанаасаа зааж зөвлөн үргэлж сургадаг малд их хайртай. Тийм дээ ч өдий наслахдаа энэ их сайхан нэр хүндийг хүртсэн бизээ. Авсан шагналыг нь дурьдвал: 2006 МАН-ийн хүндэт тэмдэг, 2008 онд сумын сайн малчин, 2009 онд сумын хүндэт жуух бичгээр шагнуулсан, 2010 онд сумын хүндэт тэмдэгээр  шагнуулсан, 2012 онд аймгийн аварга малчин, 2013 онд аймгийн хүндэт жуух бэчигээр шагнуулсан, 2014 онд Увс аймгийн хүндэт тэмдэгээр, 2015 онд Даян хэмээх сайхан цол тэмдэгээр энгэрээ тус тус мялааж байсан бахархалтай хүн. Аавыг минь байхад гэр дүрээд цанаа л нэг сайхан санагддаг. Аавыг минь гэртээ байхад хүмүүсийн хөл тасрана л гэж үгүй.  Манай хажуугаар буухгүйгээр зөрөөд өнгөрөх хүн огт үгүй байдаггүй. Бүгд дөрөө мулталж хууч хөөрцгөөнө. Хан гэрийнхээ  хойморт завилан сууж хайртай хүүхдүүддээ үргэлж ганц зүйлийг захина хүнд худал хэлж, хүнийг хуурч, хүний итгэлийг алдаж болохгүй гэж үлгэлж захидаг яг л бурхан шиг  миний сайхан аавыг Рагчаагийн Мөнхдалай гэнэ. Хэзээ ч нугарч хугарч биднийгээ хуурч байгаагүй гар хүрэх нь битгий хэл ганц хатуу ширүүн үг хэлж байгаагүй үргэлж л үнэн зөвөөр ойлгуулж хэлж сургадаг. Тийм дээ ч олон түмнийхээ хайр хүндэтгэлийг өдий хүртэл даасаар байгаа юм.  Амьдралд хат суулгах гэсэндээ хааяахан хатуурхан цахилгаан цахих мэт хатуу үгийг үрдээ хэлчихээд
аргадаж тайвшруулахдаа цэлэлзэх нулимсаа залгин өрөвдөж суудаг уяхан сэтгэл, холч ухаантай миний аав. Таньдаа хүү нь хайртай. Би таныхаа амьдралын үргэлжлэл билээ.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1  

                                                                                                   Мөнхдалайн Мягмардорж

ОЮУТАН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

                                  (Телевизийн мэдээ)                                      2017.05.08

Титр: Оюутан цэрэг хөтөлбөрийн нээлт боллоо

Лид: Нээлтийн үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн цэргийн штаб, холбогдох албаныхан, оюутан цэргүүд оролцов.

Сони: Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгууд руу, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 “оюутан цэрэг” хөтөлбөр хамрагдах боломжтой болж байна.

Синхрон: Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

Сони: Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл  зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

Синхрон:  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр

Сони: “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан энэ сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна. 

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

 Сашагийн Нарантуул

НУТГИЙН ЗҮГ 

(Аян замын тэмдэглэл2017.05.08

Амралтынхоёр өдөр гэрийнхэнтэйгээСэлэнгэ нутгаа зорихоор төлөвлөлөө. Учир нь хавар болж газар тариалангийн ажил эхэлж байгаа болохоор манайхан ч  эрт болцын ногоогоо тарихаар явах гэж байгаа нь энэ. Тав дахь өдөр ч боллоо өмнөх өдөр нь явах бэлтгэлээ хийсэн учраас энэ өдрийнхөө ажил, хичээлийг дуусгах л үлдсэн байлаа. Би хичээлийнхээ дараа багшийнхаа шавь нарын уулзалтанд оролцчихоод орой 21 цагийн үед тараад, бидний хэлж сурснаар 100 айлын автобусны буудлаас шууд суугаад хөдөллөө. Орой болоод хотын түгжрээ гэж жигтэйхэн бүтэн 2 цаг болж байж хотын төвөөс гарлаа. Нэг их хол явалгүй “Well Mart”худалдааны төв орж замынхаа хүнсийг цуглуулж “Тэс” ШТС-аас түлшээ хийгээд нутгийн зүг жолоо мушгилаа. Тэндээс хөдлөөд би өдөр оролцсон үйл ажиллагаа мөн мэргэжлийнхээ талаар жаахан зүйлс бас зөв тод ярихад хийгддэг амны хөндийн дасгал, амьсгалын хуваарилалт хэрхэн хийдгийг сонирхуулахад манай хэд их л олзуурхан бүгд сурцгаалаа. Дасгалаа хийж дуусаад түргэн хэллэг, 32 цагаан лонхыг ээлж ээлжээрээ хэлцгээн хэсэг хугацааг хөгжилтэй үр бүтээлтэй өнгөрөөх нь тэр. Бидний хэлсэн түргэн хэллэгээс хамгийн хэцүү нь “хушин сал, хусан шал” байлаа хэн нь ч үүнийг 3 удаа түгдрэлгүй хэлж чадсангүй. Ингээд цааш явж байтал өмнө маань  мал тээвэрлэсэн ачааны машин явж байнаа сайн ажиж харвал хашлаган дотор цөөн тооны  үхэр, адуу, сарлаг харин дээд  хэсэгт нь 5 тооны хонь, ямаа хэвтүүлэн ачсан байлаа. Мал амьтныг ингэж тээвэрлэж явахыг хараад бид ихэд сэтгэл эмзэглэжявлаа. Харанхуй болсон учраас урд замаа харж явахаас өөр нүдний бясал болгох зүйл бидэнд  байсангүй. Машинд нутаг ус, ижий аав, хайр, найз нөхдийн  тухай олон сайхан дуунууд эгшиглэж, бүгд даган дуулцгаалаа. Хэсэг хугацаа өнгөрсний дараа бид нэг их удалгүй Сэлэнгэ самбар дээр бууж алжаалаа тайлахаар болов. Гадаа зөөлөн салхи сэвэлзэж, цэлмэг тэнгэрт түм түмэн одод түгсэн байх нь үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Ингээд Төв аймгийн нутаг дуусаж Сэлэнгэ аймгийн нутаг руу орж эхлэхэд ээж, гэр хоёроо улам л санаж хурдхан очмоор санагдана. Гэвч төд удалгүй өдрийнхөө ачаалал, замын явдлыг даалгүй унтаад өгөх нь тэр. Ид нойрсож байх үер гэнэт л салхи сэвэлзээд хүйт даагаад явчихлаа. Сэрээд хартал Шаамрын “Тужийн нарсан” дунд зогсож байлаа. Үүр цайх үер болоод ч тэр үү нутгийн тунгалаг агаар, модны шилмүүс, газрын чийгний үнэр ямар сайхан гэж санана, аян замын алжаалыг минь шууд тайлах шиг л болсон. Шаамраас гараад  30 минут  хүрэх үгүй хугацаанд зүрхэнд ойрхон зүүдэнд тодхон байдаг “Зүүнбүрэн” сайхан нутаг, Ижий хоёртоо ирлээ. Гэртээ ирээд дахиад жаахан амраад өглөө бостол бага ах маань мал муулан, ээж шинэ шөл тогоон дээр тавьчихсан, гадагш гараад харвал уулсын дээгүүр үүлс суунаглаад, тэнгэрт шувууд жиргээд л эргэн тойрон нам гүм, жинхэн амар амгаланг мэдрүүлнэ. Зүйл бүрийг цогцлоосон Зүүнбүрэн миний нутаг ийм л сайхан нутаг даа.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

 Сашагийн Нарантуул

ЗҮРХЭНД ОЙРХОН, ЗҮҮДЭНД ТОДХОН ЗҮҮНБҮРЭН САЙХАН НУТАГ

(Байгалийн зураглал) 2017.05.08 

            Монгол улсын хоймор, эртний сайхан Эрдэнэ Чин Вангийн  хошуу нутаг. Хойд талаараа Оросын Холбооны Улстай, баруун талаараа Цагааннуур, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум, зүүн талаараа зөгийн балны орон гэгдэх мөн тужийн нарсаараа алдарт Шаамар сумтай, өмнө талаараа Энхтал, Орхон, Хушаат, Түшиг зэрэг сумуудтай хил залган оршино. Хоймортоо Ноён уултай, хормойгоор нь  Хатан ээж Сэлэнгэ мөрөн урсаж, өмнүүр нь Хутаг-Өндөр хэмээх хайрхан сүндэрлэн харагдах нь юутай сайхан. Хавар цаг ирмэгц ой модонд хөхөө шувуу донгодож, ургамлын түрүүнд яргуй цэцэгс бусдынхаа түрүүнд яаран  дэлгэрч, ан амьтад ичээнээсээ гарна. Үүнтэй зэрэгцэн монгол орны хамгийн өргөн мөрөн гэгдэх тунгалаг уст Сэлэнгэмөрөн ижий сая сэрлээ гэсэн мэт цөн төрөх тэр агшныг харах нь нүдний баясал, сэтгэлийн их амар амгалан болдог юм. Мөн дулааны урь айлчилж газардэлхий ээж өнгөө засах үед нутгийн зон олон нь Авгай модноос өөрцгүй тахин шүтдэг Норовбанзаддаа ажил үйлс, аж амьдралаа даатган сүсэглэн залбирна. Ой модод гөлөглөж, өвсний түрүү цухуйн  нялх ногоо ургаж,  гол ус гэсэн урсгал нэмж нэг нэгэндээ уусан байдаг нь хар зургийг өнгөт болгож байгаа мэт ер бусын сайхан үзэгдэл болж хувирна. Зуны дэлгэр цагт  нар хур тэгширсэн сайхан өдрүүд ээлж дарааллан өнгөрнө. Өглөөний нар зүүн уулын цаанаас ургах нь, улаан туяатай боловч яг л эх хүний харц шиг тайван, дөлгөөхөн, хүн бүрийг өөрийн үрээс өөрцгүй хайрлан, цайлган сэтгэлээр өлгийдөн байгаа эмэгтэй хүнтэй адил бүх ертөнцөд дулаан элч гэрэл гэгээ түгээнэ. Ингэж эхэлсэн өглөө ноён оргил уулын өөд ажин харвал далай мэт хөх цэлмэг тэнгэрт дүүлэн нисэх шувууд газар эхийн үзэсгэлэн харан баясан байдаг. Харин хормойгоор  нь урсах өргөн мөрнийг тогтож нэг үзвэл, нарны цацраг усны мандал дээр тусаж байдаг нь тэнгэрийн одод өдрөөр газарт буугаад ирчихсэн, байгалийн үзэсгэлэнтэй хамт долгиолон бүжих мэт. Урсгалынх нь чимээ, дэргэдэх ой модны навчис сэвшээ салхинд алгуурхан хөдлөхтэй  зэрэгцэн дуулдах нь яг л лимбэ эгшиглэж байгаа юм шиг, эсвэл босоо цагаан ятгын утсан дээр хэн нэгний турьхан хуруу аяз эгшгийг сонордуулан хөгжимдөх мэт. Хааяа нэг орох хурынх дуслууд ямар нэгэн сайхан дууг аялахтай хэрхэн адил гээч. Харин Рашаантын хөндийд нь гүзээлзгэнэ жимс ногоон дээр улаан дэвсгэртэй ширдэг шиг үзэгдэнэ. Мөн цэлмэгхөх тэнгэрийн наагуур хөвсгөр цагаан үүлс есөн шидээр хувиран нүүх нь байгаль өөрөө дэлгэцийн бүтээл туурвиж, орчлон ертөнцийн нэгэн гайхамшгийг мэдрүүлэх мэт тэр агшин дахин хэзээ ч давтагдашгүй. Цаг хугацаа урсан өнгөрсөөр, Зүүнбүрэн нутгийн энэ гайхамшигт зураглал үргэлжилсээр.

                                                           

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1  

Энхтулгын Батжаргал 

УЛААНБААТАРЫН УТАА

(Асуудал дэвшүүлсэн өгүүлэл)                                2017.05.08

            Дахин нэгэн өвөрмөц өнгийг дэлгэхээр өвөл иржээ. Нүд гүйлгэн харахтөдий л сэтгэл хөдлөх уудам тал, уужим амьсгал... Жихүүн хүйтэн ч түүний өнгө хослол үгээр илэрхийлэмгүй онцгой мэдрэмжээр дүүрэн. Гишгэх бүрт шаржигнах цас будран хаялах тоолондоо баясал төрүүлэх цасан ширхэг үнэхээрийн тааламжтай. Цав цагаахан өнгөөр орчныг будан гадаа жихүүн ч сэтгэлд дулаахан. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр борооны дараах манантсан Алтайн уулс шиг их хотын бүүдгэр өдөр. Гишгэх замаа ширтэн толгой гудайн алхах уйтгарт хүмүүс. Өвөл ирлээ, манан татлаа.

Өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их, нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, озон, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан түүхий нүүрснээс эх үүсвэртэй болох нь тогтоогджээ. Улаанбаатарт амьдарч буй бага насны хүүхдүүд бусад сум сууринд амьдарч байгаа хүүхдүүдээс бронхит, багтраа өвчнөөр өвдөх нь 2.1 дахин их байна. Бага насны хүүхэд ч гэлтгүй хотын иргэд амьсгалын замын олон халдварт өвчнөөр өвчилж буй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 103 орны 3000 орчим томоохон хотыг хамруулсан судалгаагаар агаарын бохирдлын түвшин хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөлөл эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Төр засгийн удирдлагууд ч агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг албан ёсоор мэдэгдээд буй. Байдал энэ хэвээр үргэлжилбэл бидний ирээдүй залгамж халаа болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд цаашлаад улс орны  энх тайван оршин тогтнох үндэс алдагдах мэт.  Бид чинь цэлмэг хөх тэнгэрээрээ бахархдаг. Монгол ард түмэн шүү дээ. Энэ үнсэн саарал байдлаас гарахын тулд:

  • Нарны эрчим хүчийг ашиглах
  • Гэр хорооллыг дахин төлөвлөх
  • Ногоон байгууламжийг ихэсгэх
  • Дулааны алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлбэл зохилтой.

Иргэн манлайлагч бол улс манлайлагч гэдэг. Нийгмийг хамарсан энэ асуудалд иргэн бүрийн оролцоог чухалчилж тэдэнд үүргийг нь ухамсарлуулан хөгжих хэрэгтэй.  Би  Монгол хүн хэмээн цээжээ дэлдэн уужим амьсгалах омогшил дүүрэн амьдрал. Тал нутгийн догшин салхи нь дураар илбэж хүн зон нь тайван тогтуун, энх амгалан. Энэ Монголын ирээдүй. Хөх Азийн цээжинд орших хүчирхэг нэгэн үндэстэн билээ.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

                                                                  Эрдэнэбатын Бүжидмаа

ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭ

                                                (Телевизийн мэдээ)                               2017.05.08

Титр: Мэтгэлцээний аварга-2017 нээлттэй тэмцээн боллоо

Лид: Өдрийн мэндийг хүргэе. Идэр медиа клубээс бэлтгэн хүргэдэг “Ider news” мэдээллийн хөтөлбар эхэлж байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулна уу. Идэр дээд сургуульд уламжлал болон зохион байгуулагддаг парламентийн мэтгэлцээний нээлттэй тэмцээнийг энэ сарын 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сони:Манлайлагч оюутан залуусыг дэмжих илтгэх, мэтгэлцэх чадварыг нь хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, өөртөө итгэх итгэлийг бий болгох, мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, хөгжил дэвшилд бусдыгаа уриалан манлайлахад түлхэц болох зорилгоор уламжлал болгон зохион явагддаг “Мэтгэлцээний аварга-2017” нээлттэй тэмцээнийг энэ сарын 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээн төрөөс хэвлэл мэдээлэлд хяналт тавих нь зүйтэй, хүүхдийг хорих ялаар шийтгэх нь буруу, зар сурталчилгаа ёс суртахуунгүй, нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй, цаазаар авах ял нь зөв зүйтэй гэх мэт 15 шийдлээр тоглосон байна.

Синхрон: МБОҮТ-н Менежер Э.Ундрахбаяр

Сони: Уг тэмцээнд нийт 20 баг оролцож эхний өдөр хоёр зоонд хуваагдаж тоглосон бөгөөд нэг зооноос хоёр баг буюу нийт 4 баг шалгарч дараагийн өдөр тоглох эрхээ авсан. Тэмцээнд   Амьдарлоги, Идэр Эйдос, LETU  гэсэн багууд шалгарчээ. 26-ны өдрийн сугалаа татаж нугалаагаар тоглогдсон бөгөөд хожсон 2 баг алтан медалийн төлөө тоглосон юм. Ингээд тэргүүн байранд Нийгмийн ухааны 4-р дамжааны оюутан Хулан ахлагчтай Идэр Эйдос баг удаах байранд Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчийн 1-р дамжааны оюутан Шинэцэцэг ахлагчтай баг, Гутгаар байранд Безнэсийн 3-р дамжааны оюутан Болдсайхан ахлагчтай баг Тусгай байранд Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчийн 1-р дамжааны оюутан Отгонтуул ахлагчтай баг тус тус шалгарсан байна.

Синхрон:

Сони: Тэмцээнд тэргүүн байранд Өргөмжлөл 80000 төг, Дэд байранл өргөмжлөл 50000, гутгаар байранд өргөмжлөл 20000 төг Тусгай байр өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.

Лид: Идэр дээд сургууль ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж, өөрийн хүссэн мэргэжлээ хэрхэн зөв сонгох, сонгосон мэргэжлээрээ цаашид хэрхэн амжилттай суралцах талаар  мэдээлэл олгох зорилгоор  нэг өдрийн мэргэжил сурталчлах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Титр:              

Сони: Энэ сарын 24-ны өдөр  буюу өнгөрсөн даваа гарагт Идэр бизнесийн сургуулийн уншлагын танхимд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан мэргэжил сурталчлах өдөрлөг амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэхүү өдөрлөгт Идэр дээд сургуулийн нийт 7 тэнхмийн төлөөлөл болсон багш оюутнууд өөрсдийн мэргэжлийн онцлогийг сурталчлан танилцууллаа.

Синхрон:

Сони: Уг өдөрлөгт ЕБС-ийн сурагчид өргөн хүрээтэйгээр хамрагдсан нь тэдгээрийг мэргэжлээ зөв сонгоход, сонгосон мэргэжлээрээ  цаашид  амжилттай суралцах бүрэн боломжтойг харуулж чадсан ахицтай, хийж гүйцэтгэсэн ажлуудын нэг болж өндөрлөлөө. Энэхүү мэргэжил сурталчлах үйл ажиллагаанд сурагчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Синхрон: ЕБС-ын сурагчид

Сони: Идэр дээд сургууль нь мэргэжил сурталчлах өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байгаа юм. Цаашид энэ үйл ажиллагаа явагдсаар байх юм байна. Тиймээс төгсөх ангийн сурагчид мэргэжлээ хараахан сонгож чадаагүй эсвэл таны сонирхсон мэргэжил Идэр дээд  сургуульд байгаа бол та бүхэн тус сургуулийг сонгон суралцах боломж нээлттэй байна.

Лид: Зарим оюутнуудын хувьд сургалтын төлбөр төлөх үйл явц дэндүү удаашралтай байгаа тул төлөгдөөгүй үлдсэн дүнд цаг хугацааны нэмэлт тооцохоор шийдвэрлэгдсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг хүлээн авна уу

Сони:  Хоёр дугаар улирлын хичээл эхлээд арван хоёр дахь долоо хоног явж байна. Тэгэхэд төлбөрөө бүрэн төлөөгүй оюутнууд нэлээдгүй байгааг сургуулийн санхүү анхааруулж тэрээр энэ сарын 15-г дуустал төлөгдөөгүй тохиолдолд үлдсэн төлбөрийн 5%-г, 5 сарын 15-г дуустал төлөгдөөгүй тохиолдолд үлдсэн төлбөрийн 10%-г нэмэлтээр тооцох юм байна

Синхрон:

Сони: Сургалтын төлбөрөө тогтсон цаг хугацаанд нь төлөх нь оюутнуудын үүрэг хариуцлага билээ. Иимээс оюутнууддаа сургалтын төлбөрөө яаралтай төлөхийг анхааруулж байна.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Батцэцэг овогтой Шинэцэцэг 

НАМ ДАРАЛТЫН ЗУУХ ДЭЛБЭРЧЭЭ 

(Телевизийн мэдээ) 2017.05.08 

Лид:Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт нам даралтын зуух дэлбэрчээ. Аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас их хэмжээний гал авалзсан хүчтэй дэлбэрэлт болсныг эргэн тойронд нь харсан иргэд ярьж байна. Дэлбэрэлтийн улмаас нэг иргэн хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгджээ.

Сони: СХД-ийн 32-р хороо, Эмээлтийн зам дагуу байрлалтай Хятад, Монголын хамтарсан мах боловсруулах үйлдвэрт өглөөний 06 цаг 32 минутанд нам даралтын зуух дэлбэрчээ. Энэ үед тухайн мах боловсруулах үйлдвэрийн галч өглөөний 05 цагт ажил хүлээн авч, ээлж солигдсоны дараа  гарсан байна. Нам даралтын зуух дэлбэрснээс галч хийж байсан 55 настай иргэн “Ц” түлэгдэж гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Хятад, Монголын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай мах боловсруулах үйлдвэр нь 2011 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Галчаар ажиллаж байсан 55 настай “Ц” гэх иргэн нь тус үйлдвэрт 5 жил ажиллаж байгаа юм байна. Мэргэжлийн байгууллага газар дээр нь ажиллаж ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэдгийг хэллээ. Урьдчилсан дүгнэлтээр хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсан гэх дүгнэлт гарчээ.

Синхрон: Л.Эрдэнэчулуун /НМХГ-ын дарга/

Сони: Мах боловсруулах үйлдвэрийн Монгол талын захирал Цагаанбаатар гэх хүнтэй холбогдож ослын нөхцөл байдал болоод өвчтөний талаар тодрууллаа.

Синхрон: Н.Цагаанбаатар /мах боловсруулах үйлдвэрийн монгол дахь захирал/

Сони: Иргэд, аж ахуйн нэгж нам даралтын зуух ихээр хэрэглэдэг ч ажиллуулах горим стандартыг тэр бүр мэддэггүй, дагаж мөрдөж ажиллуулдаггүйгээс өнөөдөр хүний амь насанд хүрэх хэмжээний осол аваар гарч байгаа гэдгийг мэргэжлийн байгууллага анхаарууллаа. Хэрвээ нам даралтын зуух ашиглах гэж байгаа бол заавал мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах шаардлагатайг улсын байцаагч зөвлөж байна.

Синхрон: Х.Батбаяр /Улсын байцаагч/

Сони: СХД-ийн 32-р хороо Эмээлтийн зам дагуу байрлалтай мах боловсруулах үйлдвэрт өнөөдөр 40 орчим монгол ажилтан ажилладаг байна. НМХ-ын байгууллага осол болсон үйлдвэрийн газрыг лацдаж үйл ажиллагааг нь түр зогсоолоо.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1  

Мөнхбатын Сувд 

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТ ТУЖИЙН НАРС 

                                                            (Байгалийн зураглал)                          2017.05.08

Сэлэнгэ аймгийн7 гайхамшигт газрын нэг болох “Тужийн нарс” нь Сэлэнгэ аймгийн Шаамар суманд оршдог 80691 га талбайтай газарбөгөөд Сибирийн их тайгын зүүн өмнөд төгсгөл, Хэнтийн нурууны салбар уулсын үргэлжэл болдог. Ардын хувьсгалын ялалтын анхны уухайг Сэлэнгэ аймагт хадааж байсан үеийн дурсамжийг хадгалж үлдсэн түүхт газруудын нэг бол яахын аргагүй Сэлэнгийн “Тужийн нарс” билээ. Сэлэнгэ аймаг Улаанбаатар хотоос 360 км зайд оршдог. Тужийн нарс нь Халхын голдоо уухай дуулсан цэрэг байсан бөгөөд байгалийн өвөрмөц зүй тогтолтой, тэгш тал, элсэрхэг хөрстэй нарсан ой юм. Зун бол энэ ойд жимс ногоо савсайгаад л үнэхээр сайхан. Цэцэгсийн диваажин болсон байгалийн хосгүй сайхан үзэгдэл. Яг л шидэт вант улс шиг үзэсгэлэнтэй. Сэлэнгэ аймгийн нутгийн 80 мянган га газрыг хамарсан энэ ой бүхэлдээ нарс модноос бүтсэн учир жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байж байгалийн үзэсгэлэнг бүрдүүлдэг. Мөн энэ аймгийн нэгэн гайхамшиг Ээж мод нь Тужийн нарсан дунд ургасан байдаг. Тужийн нарсан дундуур явсан хэн ч болов тариан түрүүнээс ч шигүүхэн энэ ойн гоо үзэсгэлэнг бишрэн “Ямар гоё юм бэ?” хэмээн дуу алдана. Өвөл болоход энэ ой тэр чигээрээ цасан ширхэгээр бүрхэгдэж, цав цагаан болон гялтганана. Энэ байдал нь яг л уран зураг гэлтэй тун чиг үзэсгэлэнтэй... Тужийн нарс шөнө бороотойд ёстой л үлгэрийн юм шиг санагддаг газар даа. Нарсан ойгоор бүрхэгдсэн энэхүү газар ан амьтад, ургамал ногоогоор баялаг. Эх орны минь гоо сайхныг харуулсан үнэхээрийн сайхан ой.

Эгнэн жагссан баатрууд гэлтэй

Эгцхэн цэмбэгэр нарсан ой

Далийж далхийж бус

Дээшээ цоройх тэнгэрийн мод

Тужийн нарс

Энэ ойн нарс ньхамгийнахмадмоднь 100 орчим, дундажнь 60-70 метр3,4 давхар байшинтай дүйцэхүйц өндөр ургаж, мөнх ногоон өнгө, өтгөн шилмүүсээрээ ойн гоо үзэсгэлэнг үзэмж төгөлдөр чимдэг. Сэлэнгэ аймгийг зорьж очсон хүмүүс энэхүү ойн дүр төрхөнд дурламаар. Гадаадын Лос-Анжелис хотоос ч илүү үзэсгэлэнтэй гэж хэлж болмоор. Энэ ойн гоо үзэмжинд татагдахгүй бахын аргагүй, сайхан бүхэн цогцлон бүрдсэн, хөрстийн диваажин мэт төгс төгөлдөр. Тужийн нарсан дундуур алхахад сэтгэл сэргэж, тэндээ байгаад л баймаар санагдана.

Хан хэнтийн үргэлжлэл, хайрын навчист Тужийн нарс.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1

Батхуяг овогтой Солонго

ХҮНИЙ МӨС

(Хөрөг найруулал)

Яг одоо миний гарт нэгэн эрэгтэйн хөрөг байна. Анхааралтай ажвал сахал нь ялимгүй ургасан нар салхинд гандаа юу даа гэмээр нэг л гундсан царай, нүднийх нь гал унтраа юу даа гэлтэй гунигт хоосон харц. Аргагүй шүү дээ хөөрхий сэтгэлийн гүн дэх тэр л баяр баясал нь одоо дэргэд нь байхгүй байгаа юм чинь. Энэ хүнийг Бямба-Очирын Батхуяг гэдэг 5 хүүхэдтэй айлын том хүү бөгөөд 45 насны босгыг давж яваа эр.

Тэртээ 20 жилийн өмнө одоо байгаагаасаа тэс өөр хүн байсан байжээ. Нүүр дүүрэн инээхэд нь гялалзсан цагаан шүд нь ярайж, эмэгтэй хүн байсан бол атганд багтахгүй өтгөн хар үстэй байх байсан байж. Итгэл сэтгэл  нь мөрөөдлөөр дүүрэн, хийж бүтээх туйлын их хүсэл  эрмэлзэлтэй, ирээдүйгээ өнгөлөгөөр хардагсан. Үеийн сайхан бүсгүйг хайрлаж, дурлаж явсан тэрээр айл гэр болон амьдарч 1999 оны намрын эхэн сард охинтой болж, аз жаргалдаа умбаж байсан цаг саяхан. Түүнд энгэртээ тэвэрч элгээ дэвтээх газар дээрх ганц л охин нь тэр байсан юм. Санчганд нь буурал сууж, зовхи нь буусан байхыг ажваас одоо охин нь хажууд нь байхгүй байгаа бололтой. Энэ эр хүний сайн хань, эрийн сайн эр байж чадаагүй ч алдрайхан охиндоо хамгийн сайн эцэг хүн байж чаддаг юм. Охиныхоо хажууд цаг үргэлж байж чаддаггүйдээ гэмшиж,  өөрийгөө буруутган суудаг нэгэн. Охинтойгоо уулзах өдрөө хуруу даран тоолон хүлээх эцэг хүний сэтгэлийг хэн ч үгүйсгэхгүй биз. Тормолзсон алаг нүдэнд нь хааяа хааяа жаргалын нулимс цийлэгнэдэг нь охинтойгоо уулзах тэр л өдөр. Охиныгоо ирэх сургаар хамаг гоё хувцасаа өмсөөд гэрээ сайхан цэвэрлээд цаг руу байн байн харан хүүхэд шиг хүлээгээд суудаг сан. Амьдралынхаа ганц гэрэл гэгээг хараад амьдрах урам зориг нь бадарч, тэртээ 1999 онд очих шиг болдог байх.

Хайрыг мэдэрч чадаагүй ч хайрыг мэдрүүлж чаддаг сайн аав. Хүсэл мөрөөдөл нь туйлын их байсан боловч одоо бол ганцхан мөрөөдлөө туйлын ихээр хүсдэг болжээ. Энэ юу вэ гэхээр амьд аз жаргал нь болсон ганц охинтойгоо насан эцэстлээ хамтдаа амьдрах юмсан гэсэн хүсэл. Үнэхээр тэр охин ааваасаа атгахан аз жаргалыг нь бус амьдралынх нь гэрэл гэгээг аваад оджээ.

 

Сэтгүүлч-Телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч-1  

Ганхуяг овогтой Отгонцэцэг 

САЙХНЫ ХӨТӨЛ САЙХАН

(Байгалийн зураглал)                      2017.05.08

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд орших Сайханы хөтөл нь Монгол Оросын хил дээр оршдог. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар өмнөнь Тэмээн хүзүүтийн хэмээн нэрлэгддэг байсан. Энэ газрыг Жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа”хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрлэдэг болсон. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг бол Орхон сэлэнгийн бэлчир юм. Сэлэнгэ аймаг дахь 7-н гайхамшгийн нэг хүн бүрийн очиж нүдээ баясгах газрын нэг бол Орхон Сэлэнгийн бэлчир юм. Орхон Сэлэнгэ 2 гол урссаар энд нийлэн нэгдэх бөгөөд Сайханы хөтөлөөс тольдон харахад үнэхээр сайхан. Орхон Сэлэнгэ мөрөн энд нийлж цааш урссаар Байгаль нуурт цутгадаг нь юутай сайхан билээ.

Монгол орны минь бахархал болсон 

Эрдэнэ билэгт Занабазарын дурсгал Амарбаясгалан хийд 

Эмнэх идтэй төмөртэй голын Соронзон хадны тогтоц

Хатан хулангаа залсан Сэлэнгэ Сайханы хөтөл

Содон сонин дуут хад

Ардын хувьсгалын Алтанбулаг

Тахилгат шүтээн ээж хад мину. Монголын үзэсгэлэнт Сэлэнгэ аймаг

Хүн бүрийн уулга алдам Сайхны хөтөлд очиж үзээгүй бол та зориод үзээрэй.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ