...
...

ХИЧЭЭЛ: Криллээр зөв бичиж СУРЦГААЯ-1

Үндэснийхээ хэл бичгийг сайн мэдэж байх нь гадаад хэл сурахад ихээхэн дөхөмтэйгээс гадна бусад нарийн мэргэжил эзэмшихэд гол үүргийг гүйцэтгэнэ. Иймд та бүхэн идэвхитэй байвал би бас тасралтгүй оруулахад урамтай байх болно оо. Дүрмийн цувралын төгсгөлд хүснэгтээр нэгдсэн товъёогт ангилалыг багтаана аа.

Ингээд 35 үсэгнээсээ эхлэн оруулъя.

Монгол хэл бичгийн дүрэм.

Цуврал №1

Эгшиг-13, Гийгүүлэгч-20, Тэмдэг үсэг -2.

Эгшгийг үндсэн эгшиг, туслах эгшиг, саармаг эгшиг гэж ангилна. 
Гийгүүлэгчийг: Эгшигт 7 гийгүүлэгч - М, Н, Г, Л, Б, М, Р

Заримдаг 9 гийгүүлэгч - Ц, Ж, З, С, Ч, Х, Д, Т, Ш

Онцгой 4 - К, Ф, Щ, П гэж гурав ангилна.

Эгшгүүдээ бас дотор нь эр эгшиг, эм эгшиг, саармаг эгшиг гэж ангилах ба үг бүтээх хэлбэрт байгаагаар нь урт эгшиг, хос эгшиг, я- гийн төрлийн эгшиг гэх мэт ангилна.
Үндсэн 7 эгшиг: А, Э, И, О, У, Ө, Ү. 
Туслах 6 эгшиг: Я, Е, Ё, Ю, Ы, Й. 
Урт эгшиг: Аа, ээ, оо, уу, өө, үү, ий. 
Саармаг эгшиг : И, Й, Ю
Хос эгшиг: Ай, ой, уй, үй, эй, яй 
Я - н төрлийн: иа, иу, ио, яа, яу, ёо, ёу, еэ, еө, е ү ,юу, юү 
Авиа 33, авиагаар дуудагддаггүй 2 үсэг - Ь, Ъ.
гэх мэтчилэн авиа зүйн талаас нь нарийн ангилдаг байна.

Монгол хэлбичгийн дүрэм. Цуврал №2

Гээгдэх эгшгийн дүрэм
1. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад сүүлчийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг / богино эгшиг / гээгдэнэ.
 Жишээ нь: Өдөр + ийн = өдрийн судар + аас = судраас 
чөдөр + өөр = чөдрөөр
2. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад өмнө нь эгшиг жийрэглэвэл мөн үгийн сүүлчийн гийгүүлэгчийн өмнөх балархай эгшиг /богино эгшиг/ гээгдэнэ.
Жишээ нь: сурагчид + д = сурагчдад үзэл + г = үзлэг цувар + л = цуврал
3. И-гээс бусад богино эгшгээр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад мөн үгийн сүүлчийн балархай эгшиг /богино эгшиг/ гээгдэнэ.
Жишээ нь: мөнгө + өөр = мөнгөөр чоно + ыг = чоныг 
сурлага + ын = сурлагын

Жич: Монгол хэлний нэгдүгээр үеийн эгшгийг өргөлтөт эгшиг гэнэ. Харин нэгдүгээр үеэс хойш орсон богино эгшгийг балархай эгшиг гэж нэрлэнэ.

ЯЛГАХ ЭГШИГ: Хэлний үзүүрийн Н, хоолойн Г-гийн ард орсон богино эгшгийг “ялгах эгшиг” гэнэ. 
Жишээ нь: Хана, барина, үсэрнэ. 
жаргал, торго, барилга г.м.

Тайлбар: Энэхүү хичээлийг FB:Bayaraa Bayaraa хөтлөн өөрийн нүүрномдоо оруулж байгааг энд нийтлэж байгаа болно.

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ