...
...

ЭЕШ: Дүнг ирэх сарын 1-нд ТАНИЛЦУУЛНА

Элсэлтийн eрөнхий шалгалт өчигдөр 12.00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлсэн билээ.

Өчигдөр Монгол хэл бичгийн шалгалтыг 38,750 хүүхэд өгөх ёстойгоос 30170 хүүхэд хамрагджээ. Тодруулбал, 98.5 хувь нь шалгалтаа өгсөн байна. Нийт 580 хүүхэд хамрагдаагүй бөгөөд 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй бол бусад нь шалгалтандаа ирээгүй байна.

ЭEШ өнөөдөр англи хэлний шалгалтаар үргэлжилсэн бөгөөд нийт 10 хичээлээр шалгалт аваад байна. Боловсролын үнэлгээний төвөөс долдугаар сарын 1-нд эцсийн дүнгээ гаргаж, албан ёсны сайтаар олон нийтэд мэдээлнэ гэв. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ