...
...

Олон нийтийн оролцоот сургуулийн "Шинэлэг" загварууд бий боллоо

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банк хамтран “Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжүүлж байна. 

Энэхүү төслийн хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Ховд, Өвөрхангай аймгийн төр, ТББ-ууд хамтран ажиллаж “Олон нийтийн оролцоот сур­гууль” дэд төслийг Ховд, Өвөрхангай аймгийн төр, төрийн бус, олон нийт, хэв­лэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөлтэй хамт­ран, дэд төслийн үзэл санааг орон нутгийнхаа 20сургуульд түгээн дэлгэрүүлэв.  

Уг дэд төсөл хэрэгжсэн сум, орон нутгийн бо­ловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чадавхжсан иргэд, олон нийтийн бүтээлч оролцоо дээшилж, хүүхэд өсвөр үеийнх­нийг чанар­тай боловсрол эзэмших, тэдний хөгжил төлөв­шил, амьдрах ур чадварыг дэмжихэд орон нутгийн иргэд анхаарлаа хандуулдаг, сургуультайгаа байнга хамтран ажиллаж, эгэх хариуцлагыг өөртөө төлөвшүүлэх болно. Ингэснээр ЕБС-иуд нь орон нутгийнхаа хүний хөгжил, гэгээр­лийн төв болох эхлэл тавиг­даж байна.

Сургууль бүр дэд төслөө орон нутгийнхаа төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөө­лөл, багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран сургуулийн­хаа олон нийтийн оролцооны өнөөгийн байдал, онцлог, тул­гамдаж буй асуудлыг “Олон нийтийн оролцоот сургууль” Олон улсын чанарын стандартын аргачлалаар үнэлэв. Уг тулгамдаж буй асуудлаасаа хоорондоо ярилцаж нэг асуудлыг сонгон, үр дүн­тэй шийдэх, шинэлэг загварыг боловсруулан, туршин хэрэгжүү­ллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ