...
...

Жирэмсэн эхнэрээ харахын аргагүй хөх няц болтол нь зоджээ

Жирэмсэн эхнэрээ харахын аргагүй хөх няц болтол нь зодсон харамсалтай хэрэг Дархан-Уул аймагт гарчээ. Тодруулбал, жирэмсэн эхнэрээ зодсон гэх залуугийн зураг мөн зодуулсан хохирогчийн хөх няц болсон зураг сошиал орчинд тархаж олон хүний дүргүйцлийг хүргээд байгаа юм. Зургийг харвал хэний ч санаанд энэ хүн гэр бүлийн хүчирхийлэгч гэхээргүй цэвэрхэн залуу байх юм. 

Хөл хүндтэй хүний урдуур Хөндлөн гишгэдгүйн учрыг хэлье дээ... Ухаарч амьдрах хорвоо гээд Үр чамдаа хэлээд байгаа юм шүү дээ... гээд манай ард түмэн дуундаа хүртэл ойлгохоор өгүүлдэг дээ. Тэгэхэд одооны энэ залуусын ухамсар хаана тууж явна вэ

Энэ мэтчилэн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэг, хоёроор тогтохгүй. Жилд дунджаар 1500-2000 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг.

Энэ бүхэн юутай холбоотой вэ гэвэл “Эр эмийн хооронд илжиг бүү жороол”, гэр бүлийн асуудал гээд л эс тоож орхидогтой холбоотой. 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс тэр бүр цагдаагийн байгууллагад хандаад байдаггүй. Зориг гарган хандсан тохиолдол бий ч хуулийн байгууллагынхан үл тоомсорлож хүлээж авдаггүй бөгөөд нөхөр нь согтуу бол эрүүлжүүлэхэд нэг хонуулаад гаргадаг, өнөөх нь эргэж очоод өш хонзонгоо тайлдаг нь нууц биш. 

Ө.Уранзаяа

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ