Бланш Монье гэх ер бусын үзэсгэлэнтэй бүсгүй байжээ. Энэ явдал Францын Пуатье хотод болсон аймшигт хэрэг. Моньегийн гэр бүл баян, язгууртан, бас их хүнлэг гэр бүл байсан аж. Гэвч энэ бүгдийнх нь цаана аймшиг нуугдаж байсныг 1901 онд илрүүлсэн байна. Гэрийн эзэгтэй Луиза-Леонарда охиноо 25 жил нууц өрөөнд хорьж, хоолныхоо үлдэгдлээр хооллож байжээ. Бүсгүй хаашаа ч гарах аргагүй өрөөнд хархнуудтай хамт амьдарч байсныг хөршүүд нь ч мэдсэнгүй.
Цагдаа нар Моньегийн гэрт нэгжлэг хийж, өнцөг булан бүрийг нь шалгахдаа уг аймшигт өрөөг олж хараагүй аж. Үзэсгэлэнт охиныг сураггүй алга болсонд тооцож байжээ.
Түүнийг 49 настай байхад нь цагдаа нар гаргаж авахад үзэсгэлэнт бүсгүй хөгшин, ухаан санаа нь самуурсан, хүн гэхэд хэцүү эмгэн болон хувирсан байжээ. Бланш Монье 26 кг жинтэй болж, намирсан сайхан үс нь шулмасынх мэт ургасан байна. Түүнийг нөмөрч байсан даавуунд нь ороон авч гарахад ээж нь зочныхоо өрөөнд кофе уугаад сууж байсан гэдэг.
Бланш Монье эмнэлэгт очоод хүний хэлсэн үгийг сайн ойлгож байсан аж. Тэрээр усанд ор гэхэд дуртай гүйцэтгэж “Энэ ямар сайхан юм бэ” гэж хэлж байжээ.
Бүсгүйг 25 жилийн дараа яаж олсон юм бол гэж уншигч та бодож байгаа байх. Охины ах Марсель Монье ээжийгээ өвдсөний дараа сэтгэцийн өвчтэй дүүгээ хорих гэж зовно гэж бодохдоо цагдаад захидал бичсэн байна. Ойр орчны байшингийнхан нь Моньегийн гэрээс эмэгтэй хүн хашгирах дуу гарахыг сонсч байсан ч цагдаад мэдэгдээгүй 25 жил болсон нь сонин. Хөршүүд нь сүүлд мэдүүлэхдээ тэдний гэрт эмэгтэй хүн хашгирч “Би юу хийчихсэн юм бэ, намайг эндээс гаргаач, би тэсэхгүй нь. Бурхан гэж байдаггүй юм байна. Байсан бол амьд хүн ингэж зовох ёсгүй” гэх сонсогддог байсан гэжээ. Мөн “цагдаа, бурхан, эрх чөлөө, гуйж байна” зэрэг үгс Моньегийн гэрээс байнга сонсогддог байсан аж. Энэ үед 1892 он байв.
Охины эцэг Шарль-Эмиль Монье ч нас барахдаа эхнэртээ охиноо сулла гэж хэлсэнгүй. Зарц нар болон Бланшийн төрсөн ах нь ч юу ч хараагүй мэт явдаг байжээ. Сүүлдээ зарц нар нь олон жил аймшигт өрөөнд хоригдон сэтгэцийн өвчтэй болсон бүсгүйд туслахаас төвөгшөөж, хоол өгөхөө больсон байна.
1901 оны гуравдугаар сард хатагтай Моньег хүү Марселийнх нь хамт баривчилжээ. Өвдсөн байсан Луиза-Леонарда 15 хоногийн дараа нас барсан бол хүүд нь 15 сарын хорих ял оноосон байна. Гэвч дүүгээ амьдаараа үхэж байгааг дуугүй харж байсан ах нь түүнд оноосон ял шударга бус байна гэж өмгөөлөгчтэйгөө нийлэн заргалдаж байжээ.
Харин үзэсгэлэн гоо бүсгүй Бланш Монье амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байжээ. Түүний ухаан санаа нь эргэн эрүүл бололгүй байсаар хорвоог орхисон байна.
О.Чанцаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Үнэхээр аймар юм аа ийм юмнуудийг арван таван сар байтугай бүр хорин хэдэн сар хорих хэрэгтэй байсан юм биш үү айн нээрээ бодоод байсан чинь муу хөөрхий бүсгүйг өрөвдчихлөө
Яагаад хорьсон юм болоо
heterhii huurhun bsand ni ataarhsan biz.
Өөр нэг сонинд бүсгүй ахмад настай өмгөөлөгчид хайртай болж гэрлэхэд нь бүсгүйн эцэг,эх дургүйцсэн гэж бичсэн байдаг.
Yasan gej hotison ym boloo todorhoi bich
яагаад тэгж хорисон юм болоо ?????????
Чухам ямар шалтгаанаар ингэж хорьсон юм бол????
Ygaad gedeg asuult dotor uldchihlee niitgeld tawijaga bol iim asuult bitgii uldeej baildaa
Ene zvilee sain sudlaaad gol utga uchriig ni gqrgaj baij niitelmeer yum !!! Ymarch zambraagvi niitlel ni !!!
Яагаад хорьсныг нь биччихгүй
Utgaggui hend ch hereggui ium oruulj baih ium, jaahan utgiig ni olj nairuulj baij niitelvel deer bishuu?
yamar utgagui t1zuil unshchwaa hairan tsag
Yg ygd ingj horidv bsniig medmeer sanagdchihla dajgvi shvvv
25jil yaj amidarwa vseere ami horloh heregteishd
25jil yaj amidarwa vseere ami horloh heregteishd
Hehe. Unen teneg utgagui yum unshlaa daa. Yunaas bolj yah gej horisong ni durdahgui bolhoor chin ohin ni galzuuraad tgeed horigdsiim bn gej oilgoloo. Teneg setguulchee. Hevleheesee umnu ooroo ehleed neg unshij bai.
WTF nowshiin zvil boljee
гол зүйл болох хорих болсон шалтгааныг нь бичээгүй байх юм, гэхдээ сонирхолтой санагдсан учраас гүүглдэж үзлээ, Blanche Monnier гэдэг нэртэй бүсгүй байжээ, хорих болсон шалтгаан нь бүсгүй 25 настайдаа эхийнхээ дургүй хуульчтай суух гэсэн учир жижигхэн өрөөнд хорьчихсон ажээ, үнэхээр солиотой юм, яаж тийм шаналал дунд 25 жил тэр айлын гишүүд бүгд амьдарч чадсаныг үнэхээр гайхчихлаа, тэд хүн мөн гэжүү!! даанч өнгөрсөнд болсон зүйлийг яагаад ч өөрчилж чадахгүй учир шүүх арга үгүй нь харамсалтай :-(, ийм харамсалтайгаар өнгөрсөн энэ бүсгүйн сүнс амирласан болвуу...
Эх хүн ийм байж болохуу, тэр эмэгтэй шоронд удаан тарчлах ёстой байсан юм.
Үзэсгэлэн гоод нь атаархсан тэнэг ээжийн л үйлдэл байна. Эх хүн ийм байж болох уу, араатан байжээ тэр муу новшийн эх нь.
Хорих болсон шалтнаан нь юу байсан юм бол?
Unen hoorhon ohin bje
Uneheer uzesgelentei busgui bj emegneltei yma