Жил бүрийн 8-р сарын дунд үеэс эхлэн эцэг эхчүүдийн дунд сургууль, цэцэрлэгийн асуудал хурцаар тавигдаж эхэлдэг билээ. Тэр ч жишгээр, одоо яг тийм "сезон" эхэлчихээд байна. Үр хүүхдээ өндөр боловсролтой, өв тэгш хүмүүжилтэй иргэн болгох явдал эцэг эх бүрийн гэгээн хүслэн мөнөөс мөн. Ингээд энэхүү цаг үеийн хурц асуудлын шийдэлд өчүүхэн ч атугай санаа дэм өгөх болов уу хэмээн МУИС-ийн багш Ж.Даваадуламын өөрийн сошл орон зайд бичсэн үзэл бодлыг хуваалцахаар шийдлээ. Энэ бол тухайн хувь хүний үзэл санааны өнцөг гэдгийг бодолцоно биз ээ.
"Хүүхдээ өндөр төлбөртэй сургуульд оруулж болно. Гайгүй төлбөртэй сургуульд ч оруулж болно. Эцэг эхийн төлбөрийн чадвар, үзэл бодол л шийдэх хэрэг. Төлбөргүй сургуульд оруулж болно. Төлбөргүй дотроо өөрийн харъяаллын сургуульд оруулахад асуудал үгүй. Харъяаллын сургуульд оруулахад асуудал үүсвэл ёстой зад заргалдаж болно. Заргаа авч л таарна. Харъяаллын биш төлбөргүй сургуульд оруулах гэж оролдвол мэдээж асуудал үүснэ. Асуудал байхад сайн муу, буруу зөв шийдэл олдож л таарна. Хүүхдээ "сайн" сургуульд оруулж "чанартай" боловсрол эзэмшүүлэх гэсэн эцэг эхийн чих ямар ч тайлбар сонсохыг эс хүснэ. "Сайн" сургууль гэж ямар сургуулийг хэлэх, "чанартай" боловсрол гэж яг юу гэсэн үг болох талаар хэн ч эргэцүүлэн бодохыг оролдохгүй. Хүн болгонд энэ тухай өөрийн гэсэн хатуу үзэл бодол бол бий. Тэр нь ямар ч логикт үл захирагдана. Тухайлбал, хотын төвийн сургууль захын сургуулиас яг юугаараа илүү вэ гэсэн асуултад тоймтой хариу хэн ч хэлж үл чадна. Ямар сургуульд хүүхдээ оруулах вэ гэж асуугаад ямар нэг хариулт хэлэнгүүт тэгээд тэр сургууль чинь чанартай боловсрол өгч чадах юм уу? гэж хоолой чичрүүлэн асуугчдад хандан хэлэхэд: боловсрол бол талх, гуталтай адил шууд өгчихдөг эд биш. Чанартай байх уу, чанаргүй байх уу гэдэг нь сургагч тал, суралцагч тал хоёроос яг адилхан шалтгаална. "Илжигний чихэнд алт ч хийсэн сэгсэрнэ, ус ч хийсэн сэгсэрнэ" гэдэг. Хүлээж авахгүй бол мянган үнэтэй сургууль, түмэн сайн багш байгаад нэмэргүй. Нөгөөтэйгүүр, сурах чин хүсэл, авъяас чадвар, хөдөлмөр зүтгэл байхад хүний эрдэм сурах үйлсэд нь ямар ч муу сургууль, тааруухан багш саад хийж чадахгүй" .
Үргэлжлэлийг http://news.zone.mn/content/read/102782.htm энд дарж уншина уу..
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250