...
...

Сурагчийн дүрэмт хувцасны дундаж үнэ 90000-120000 төгрөгийн үнэтэй байна

        Хичээлийн шинэ жил эхлэхэд арав хоног үлджээ.  Энэ богино хугацаанд ээж, аав, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг бэлдэх ажил тулгардаг билээ. Тэдэнд жил бүрийн энэ үед хаана хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн нь ямар үнэтэй байгааг мэдэх зайлшгүй шаардлага гардаг. Тэгвэл манай сайтын зүгээс уншигч та бүхэнд хичээлийн хэрэглэл, дүрэмт хувцасны талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

        “Шилмэл загвар” компани нь бага ангийн охидийн хослолыг 87 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол хөвгүүдийн хослолыг 82 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм. Дунд ангийн охидын хослол нь нийтдээ 97 мянган төгрөг бол хөвгүүдийнх нь 100 мянган төгрөгт байна. Харин ахлах ангийн охид 122 мянган төгрөг бол хөвгүүдийнх 134 мянган төгрөг болох аж. Тус компанийн дүрэмт хувцасны материал нь 40 хувь нь ноос, 60 хувь нь хөвөн цаасан агууламж бүхий материалаар хийгдсэн аж. Мөн БСШУЯ-наас баталсан стандартын шаардлагыг хангасан гэдгийг худалдагч онцолон хэллээ.

        Мөн “Бүтээлч үйлс” дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн бага ангийн охидын дүрэмт хувцас нь  59500 төгрөг бол хөвгүүдийнх нь 81300 төгрөг юм байна. Харин дунд ангийн охидынх 96500, хөвгүүдийнх нь 99300 төгрөгөөр тус тус худалдаалж байв. Харин ахлах ангийн охид 122200 төгрөгөөр дүрэмт хувцасаа авах бол хөвгүүдийнх 132100 төгрөг гэсэн. Түүнчлэн “Өүлэн минч” компани бага ангийн охидын дүрэмт хувцасыг  59500 төгрөгөөр худалдаалж байна. Харин хөвгүүдийнх 81300 төгрөг. Мөн дунд ангийн охидынх 97500 төгрөг бол хөвгүүдийнх 100300 төгрөг. Ахлах ангийн охидынх 123700, хөвгүүдийнх 133600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Б.Золоо

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ