Алдарт Жон Леннон Нью-Йорк хотод нас барсан тэр өдөр дэлхий эмгэнэлээр дүүрсэн билээ. “The Beatles”-ийг үүсгэн байгуулагчийг алсан залуу уг санаагаа хэдэн сар бодож явжээ. 1980 оны аравдугаар сард 16:00 цагт Ж.Леннон Манхэттен дэх гэрээсээ дуу бичлэгийн студи рүү явсан байна. Түүнийг гарахад нь Марк Чепмен гэх уг алуурчин залуу Жон Ленноноос гарын үсгээ өгөөч гэж гуйжээ. 22:50-д Жон Леннон эхнэр Йоко Онотойгоо хамт гэртээ ирэхэд Марк Чепмен яваагүй хүлээж байсан гэдэг. Алуурчин алдарт Жон Ленноны нуруунд таван удаа буудаж, дөрвөн сум нь түүнд үхлийн шарх үлдээсэн байна.
Одоо Чепмен шоронд байгаа билээ. Тэрбээр нэг бус удаа хугацаанаас нь өмнө суллахыг гуйжээ. Гэвч Йоко Оно 2000 онд шүүхэд захидал бичиж, нөхрийг нь алсан алуурчин суллагдвал тайван байж хэзээ ч чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин Марк Чепмен өөрийгөө Жон Леннонд шүтэн бишрэгч нь гэдгээ харуулахыг хүсдэг байсан, ийм учраас алсан гэжээ.
О.Саша
Эх сурвалж:Breakinnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Энэ чинь харин бүүр сурцан гар байна ш дээ, Бүхэл бүтэн хүн алчихаад Би түүний шүтэн бишрэгч гэдгээ харуулхыг хүсдэг байсан ч гэх шиг олон долоон юм чалчаад эр хүн юм бол эр хүншиг л байх хэрэгтэй ш дээ, Арчаагүй байж болно гэхдээ бүр ингэж хүн алах дээрээ тулсан арчаагүй байж болохгүй шүү дээ эрчүүд ээ
Тэнэг сда вэ,