2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой" гэдэг газар усанд осолдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр тэднийг эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа аж.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байна.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
ABРАГАА ОДОО . . .