...
...

Дэлхийд 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр нас бардаг

2017 оны 06 дугаар сарын 27-ны Мягмар гарагт зам тээврийн ослын 171 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 4 хүн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 3, автомашинтай мөргөлдсөн 4 ослыг шалгаж байна.

Орон нутагт:
1. Булган аймгийн Дашинчилэн сумын Номын булаг гэх газар асфальтан замд T.Pruis маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 27 настай Б-н амь нас хохирсон хэргийг Булган аймгийнЦагдаагийн газарт шалгаж байна.

Дэлхий дахинд, ойролцоогоор 1.25 сая хүн зам тээврийн ослын улмаас жил бүр нас бардаг ба энэ нь 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Манай улсын хувьд хурд хэтрүүлэх нь зам тээврийн осол гарах тэргүүлэх 5 шалтгааны нэг болж байна. Зам тээврийн осол хэргийг гарсан хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбээр гарсан зам тээврийн осол 89%-ийг, онхолдох хэлбэрээр гарсан зам тээврийн осол 5%-ийг тус тус эзэлж байгаа нь хурдтай шууд холбоотой юм.

Тээврийн хэрэгслийн хурд өндөр байх тусам зогсох зай их байх шаардлагатай ба мөргөлдөөн, ослын эрсдэл мөн нэмэгдэнэ. Тухайлбал, хуурай зам дээр 80 км/цагийн хурдтай явж байх үед үйл явдалд хариу үйлдэл хийх зай 22 метр байдаг ба бүрэн гүйцэт зогсох хүртэл хугацаанд 57 метрийг туулдаг.

Хурд хэтрүүлэх нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйлдэл юм. Хурд хэтрүүлсэн мөч бүхэн аюул, ослыг дагуулдаг гэдгийг алхам тутамдаа анхаарч явахыг зөвлөж байна.
 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ