...
...

Бүлэглэн дээрэм хийдэг этгээдүүд 16-20 насных байжээ

Нийслэл хотод эхний 8 сард 438 дээрэмдэх гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 3.4 хувийг эзэлж байна. Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид дээрэмдэх гэмт хэрэг бүлэглэн үйлддэг 15 настай гурван этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бол өчигдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрэмдэх хэрэг бүлэглэн үйлддэг 16-20 насны таван этгээдийг баривчлан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээдүүд нь "Чи манай дүүг зодсон хүүхэд мөн байна чамайг нүүрэлдүүлэн" гэж насанд хүрээгүй хүмүүсийг дагуулан байрны орц болон эзэнгүй газар аваачиж гар утас, эд зүйлийг нь дээрэмддэг бөгөөд одоогоор 20 гаруй гэмт хэрэг үйлдсэнээ хүлээгээд байна. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ