Нас барсан талийгаачийн цогцсыг сольж явуулсан хэрэг гарчээ. Тухайлбал өнгөрсөн даваа гарагийн үүрээр нэгдүгээр эмнэлгийн мооргоос талийгаачийн гэр бүлийнхэн салах ёс гүйцэтгэхээр шарилыг нь авахаар очтол солигдсон байжээ. Учир явдлыг тодруулахад талийгаачийн шарилыг хариуцлагагүй ажилтнуудын буруутай үйлдлээс болоод Баянхонгор аймаг руу явуулсан нь илэрчээ. Энэ талаар холбогдох байгууллагын хүмүүс тодорхой мэдээлэл хийгээгүй байна. Орчлон хорвоогийн мөнх бусийг үзсэн эрхэм хүмүүсийн шарилыг энэ мэт сольсоор байвал эрүүл мэндийн газар утгаа алдах нь тодорхой биз ээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Нас бараагүй талийгч гэж бхгүй за естой утга найруулга алга. Бас дүгнэлт хийдэггүй алтан дүрэм хаачааав