...
...

Төрийн банк оюутны зээл олгож байна

Монгол Улсын Засгийн Газраас мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохоор суралцаж буй Монголын ирээдүй болсон оюутнуудын сургалтын төлбөрийг нь санхүүжүүлэх зорилгоор Боловсролын зээлийн сан байгуулж, зээлийн журмыг баталсны дагуу Оюутны хөгжлийн зээлийг 2017 оноос эхлэн арилжааны банкууд олгож байна. Оюутны хөгжлийн зээл нь оюутнуудад ямар нэгэн төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг нээж өгөх, өрхийн амьжиргааны зардлыг бууруулахад онцгой ач холбогдолтой бөгөөд Төрийн банк энэхүү зээлийг салбар, нэгжээрээ дамжуулан олгож байгаа юм. Оюутны хөгжлийн зээлд бакалавр, магистр, докторын шатлалтын суралцагчид  болон 18 насанд хүрээгүй оюутнууд хамрагдах боломжтой боллоо. 


ХҮҮ БУУРУУЛАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
 

Бакалавр, магистр, докторын шатлал-(өдөр, орой, эчнээ)-ын суралцагч байх
Шинээр элсэгч- ЭЕШ-ын дүн 400 болон түүнээс дээш байх
Суралцагч- Голч дүн 2,0 болон түүнээс дээш байх



 

БОГИНО ХУГАЦААТ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Бакалавр, магистр, докторын шатлал /өдөр, орой, эчнээ/ суралцагч байх
Шинээр элсэгч- ЭЕШ-ын дүн 400 болон түүнээс дээш байх
Суралцагч - Голч дүн 2,0 болон түүнээс дээш байх


 

УРТ ХУГАЦААТ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Бакалаврын өдрийн ангийн оюутанд олгоно.
Шинээр элсэгч - ЭЕШ-ын дүн 650 болон түүнээс дээш байх
Оюутан - Голч дүн 3,0 болон түүнээс дээш байх



Бүрдүүлэх материал:
-    Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгчийн иргэний үнэмлэх эх хувиар эсвэл нотариатаар  
     баталгаажуулсан хуулбар;
-    Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/;
-    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний  хуулбар /шинэ элсэгчийн хувьд/;
-    Оролцогч сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичгийн хуулбар
     /шинэ элсэгчийн хувьд/;
-    Оролцогч сургуулийн тодорхойлолт;
-    Орлого нотлох баримт;
-    Банкнаас шаардсан бусад баримт.
 

ТӨРИЙН БАНК ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ