...
...

Тэнсэнгээр суллагдсан этгээдүүд дахин гэмт хэрэг үйлджээ

Баянгол дүүргийн есдүгээр хорооны зургадугаар гудамжны үзүүрт үл таних хүнд хутгалууллаа гэх дуудлага цагдаагийн хэсэгт иржээ. Мөн тэр шөнийн 04:50 цагт 13 дугаар хороонд иргэн Э-г  гэртээ харихаар явж байхад нь үл таних гурван эр зодож гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарсан байна. 

Дээрх хэргийн мөрөөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Бугат 113 чиглэлийн алба хаагч дэслэгч З.Тэмүүжин ахлах ахлагч Т.Ууганбаяр нар шуурхай эрэн сурвалжлан гэмт этгээдүүдийг олж тогтоосон байна. Дээрхи хэргийг үйлдсэн гурван этгээд нь өмнө нь хорих ял эдлээд тэнсэнгээр суллагдсан байжээ. Тэднийг тус цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ