...
...

Хүүхдүүд шөнийн цагаар хулгай хийж байгаад баригджээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн алба хаагчид энэ оны есдүгээр сарын 13-ны шөнийн нэг цагийн үед иргэн Э, Т нарын 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгай хийж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, өсвөр насны хүүхдүүд шөнийн цагаар автомашинуудын гурвалжин шилийг хагалж эд зүйл, бэлэн мөнгө хулгайлсан гэмт хэргийг шуурхай илрүүлэн шалгаж эхэлсэн байна. Шалгалтаар Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 16-17 насны хүүхдүүд бүлэглэн хулгайлсныг тогтоожээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ