...
...

Бага насны хүүхдийг хагархай шилээр сүрдүүлэн дээрэмджээ

Есөн настай хүүхдийг айлган сүрдүүлж гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Рокмон" төвийн урд зам дагуу явж байсан хүүхдийг дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл тус дүүрэг дэх цагдаагийн I хэлтэст иржээ.

Тус хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж есөн настай иргэн Б.Х-ыг Дархан-Уул аймагт оршин суух хаягтай Н.Н хагархай шил гарган айлган сүрдүүлж “Samsung Hot 4” гар утсыг нь дээрэмдсэнийг илрүүлсэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ