...
...

18, 19-тэй залуус мансууруулах өвс түүж, тээвэрлэж явжээ

Өчигдөр мансууруулах төрлийн өвс түүж, тээвэрлэж явсан залуусыг цагдаагийн байгууллагынхан илрүүлжээ. 

Тодруулбал, энэ сарын 20-нд Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ нэгдүгээр багийн нутгаас "Тоёото спасио" маркийн тээврийн хэрэгслээр Г /эр,19н/, Б /эр,19н/, Ө /эр,18н/, Н /эр,19н/, Э /эр,19н/ нар нь найм орчим кг каннабис гэх мансуурлах төрлийн өвсийг түүж тээвэрлэн явж байсныг хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. 

Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ