Сүүлийн үед эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж аюултай хэргүүд гарсаар буй. Тухайлбал олон давхар орон сууцнаас бага насны хүүхэд унаж бэртэх, улмаар амь насаа алдсан билээ. Тэгвэл 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Тус дүүргийн 18 дугаар хороо 83б байрны 2 давхрын цонхоор 5-6 насны хүүхэд унах гээд байна” гэсэн дуудлага иржээ. Холбогдох байгууллагын албан хаагч ахлах дэслэгч Буянхишиг, цагдаагийн ахлах ахлагч Өсөхбаяр нар шуурхай ажиллаж хүүхдийн амь нас эрүүл мэндийг аюулгүй болгосон аж. Учир явдлыг тодруулбал,
Тухайн айлд тоглохоор ирсэн Т хаалга цоожтой тул 3 давхрын цонхоор буух гэж оролдсон байжээ. Эцэг эх асран хамгаалагчид анхааралтай байна уу...
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250