АНУ-ын Индиана мужийн оршин суугч эмэгтэй гэртээ хоёр охиныг олон жил хорьж, нийгмээс тусгаарлаж байсныг илрүүлсэн тухай хэвлэлүүд мэдээлсэн билээ. Тодруулбал Мэри Хеллэр хэмээх эмэгтэй 19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна.
Хоригдож байсан хоёр охины нэг нь Хятад нөгөө нь Монгол байсан хэмээх мэдээлэл цахим ертөнцөд хүчтэй тархаад байсан. Тэгвэл энэ талаар мэдээллийг тодруулан шалгуулахаар ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран судалсан ажээ. Тухайлбал, Вашингтон хот дахь Элчин сайдын яамтай холбогдон хүүхдийн асуудлыг тодруулсан аж. Үүний хариуд АНУ-аас "Гэрийн хорионд хоригдож байсан охин монгол охин биш болох нь тогтоогдлоо" гэх утгатай мэдэгдэл иржээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хоригдож байсан охид нь Хятад болон Өвөрмонгол охид байсан гэнэ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
монголын хуьд бол монгол л юм байна.