...
...

98 хүнийг угаартахаас аварчээ

Баянгол дүүргийн XI хороо, 43 дугаар байрны суурийн давхараас утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр орой 18:47 цагт ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах X анги ажилласан байна. Дуудлагын дагуу очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалтай нэг тонн багтаамжтай дөрвөн ширхэг халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар X ангийн II тасгийг гаргаж албан хаагчид шуурхай ажиллаж унтраасан байна. Гал түймрийн улмаас тус байрны 1-9 давхар бүхэлдээ утаанд автсан байсан тул иргэдийг утаанд хордож амь насаа алдахаас урьдчилан сэргийлж 98 иргэнийг гарган нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчтэй хамтран 69 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ. Үүнээс хордсон байж болзошгүй дөрвөн сартайгаас найман насны 14 хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэж яаралтай үзлэгт хамруулжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч хэвийн болсон тул эцэг эхэд нь хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ