...
...

14 настай хүүхэд амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гурван давхар байрны дээврээс үсрэхийг завдсан хэрэг гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал тус дүүргийн 3 дугаар хороонд 3 давхар өргөтгөлийн байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:33 цагт МШУТ хүлээн авсан байна.

Улмаар Нийслэлийн аврах ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж 14 настай, эрэгтэй Т гэх хүүхдийг дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж чаджээ. Хүүхдийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ