...
...

Хоёр бөөрийг чинь эрхтний наймаачид мэс заслын аргаар авсан байна...

Наргиж цэнгэх дуртай нэгэн залуу байжээ. Ганцхан олдох залуу насанд "эрх дураараа амьдарна, яадгийн" гэж тэр дандаа хэлдэг байж. Нэгэн удаа тэрээр ууж, идэж наргиж яваад хэсэг дур булаам бүсгүйчүүдтэй танилцжээ. Тэдний найз залуустай ч бас танилцаж "зад наргиж" шоудав. Түүнд нэгэн бүсгүй таалагдаж дотно танилцаж гэнэ. Дараа өдөр нь тэр бүсгүй дахин нэг үдэшлэгт урьжээ. Залуу ч уухайн тас зөвшөөрөв. Тийн наргиж байтал бие нь нозоороод нэг л биш байлаа...
Залуугийн уух юманд нь нойрсуулах эм хийж, мөн мансууруулах тамхи татуулсан байв. Хэр зэрэг хугацаа өнгөрснийг бүү мэд, нэг л мэдэхэд ухаан ортол мөсөөр дүүргэсэн ванн дотор нүцгэн хэвтэж байлаа. Толгой нь эргэж, архи, эм, болон мансуурах бодисын үйлчилгээ гараагүй байв. Ванны өрөөний ханан дээр маш томоор ТҮРГЭН ТУСЛАМЖ ЯАРАЛТАЙ ДУУД!!! ТЭГЭХГҮЙ БОЛ ҮХНЭ!!! гэж уруулын будгаар бичсэн байв. 
Залуу арайхийн босоод толинд харахад эхэндээ ямар нэгэн юм ажиглагдсангүй. Тэр өөрийнхөө гар утсыг олоод түргэн рүү залгаад "шоудах үедээ нозоороод нэг л биш байсан, мөстэй ванн-д сэрсэн гээд бүх нөхцөл байдлаа хэлээд түргэн дууд, тэгэхгүй бол үхнэ" гэж бичсэн байсан болохоор залгаж байгаагаа хэлэв. 
Утас сонсож байсан хүн нуруугаа толинд харахыг зөвлөв. Залуу нуруугаа толинд хартал нуруунд нь хоёр урт шарх харагдаж байв. Гайхаад энэ тухай сандран хэлэхэд, оператор:
-Яаралтай ванн-даа орж хэвт! Удахгүй утсаар чинь байршлыг чинь тогтоогоод түргэн тусламж одоохон очно, залуу минь чи хүний наймаанд өртсөн байна. Хоёр бөөрийг чинь эрхтний наймаачид мэс заслын аргаар авсан байна. Мөснөөсөө гарч болохгүй шүү!!! гэх нь тэр... 
Түүний очсон сүүлийн үдэшлэг зохиомол байсан бөгөөд хүний эрхтэн наймаалагчдын занга байжээ. Цаг зуурын зугаа цэнгэл, завхралыг заавал муу зүйлс дагалддагийн нэгхэн жишээ энэ буюу.

Эх сурвалж: Цахим хуудас

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)
  • Гэрэлт гудамжин гээд байгаа тэр газарт 5дах өдрөөс эхлээд бөөн идэж уусан шоу дуу шуугиан болж байгаад үүрээр 3-5 цагт эр эмгүй зодолдож орилолдоод цагдаа, эмнэлэг болоод арай гэж өндөрлөдөг. Монголд одоо дээрх шиг бусармаг явдал гарч байгааг үгүйсгэх аргагүй. Сэрэмжлүүлэг авбал таарах нөхдүүд мааааш олон болж дээ !

  • Er ni bol mansuruulj untuulj bgaad ed arhteng ni avdag ni ed erhtenii naimaachdiin arga. ternees bish hen durtai ni bi ed erhtenee zaeiyaa geeed yavdaggui buur l bolomjgui bish bol. Er ni bol iimerhuu uym bj bolno geed seremjilj bhad iluudehgui.

  • yamar zorilgoor baij bolohgui uildliig ingej hudlaa zohioj bichdeg baina aa. Haglaag booriig ni avdag baijee gehed hagalsan shinehen sharah usand hiine gej baih uu. Teneg l hun iim uildel hiih baih daa. Haamaagui neg hunii erhteng hend taarna gej avah bolj baina.Erhten tavihdaa mash olon tohiroog hiij baij tavidag yum gesen Ta nariin yariad baigaa delguurt orood talh avahtai adil bodood setgeedhudlaa bichij bolohgui shuu

  • 2 бөөр байхгүй тэгээд амьд аа

  • бичих хэрэгтэй Иим тохиолдол байдаг гэсэн шүү Сэрэмжлэх л хэрэгтэй

  • ҮЛГЭР Ч ГЭСЭН ИЙМ ХУДЛАА БАЙХГҮЙ ШҮҮ. ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД Ч ИТГЭХГҮЙ ИЙМ ДЭМИЙ ЮМАНД ЦАГ ЗАВАА ҮРЖ БАЙХ ГЭЖ

Онцлох мэдээ