...
...

Японд 5 сартай хүүхэд зөгийн балнаас хордож нас баржээ

ЗӨГИЙН БАЛНААС ТАТГАЛЗ

Нэг хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгөхөөс эрс татгалзах хэрэгтэй. Зөгийн баланд нярайн ботулизм өвчнийг үүсгэгч нян агуулагдаж байх эрсдэл өндөр байдаг. (Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг, амьсгалын дутагдалд оруулж, улмаар үхэлд хүргэх аюултай өвчин) Зөгийн балнаас халдварласан ботулизмын нянгийн спор нялх хүүхдийн биед орсноор нээгдэн, ботулизмийн хороо ялгаруулж ноцтой өвчлөлийг үүсгэдэг. Насанд хүрсэн болон том хүүхдийн биед эдгээр спор орсон ч онцын аюултай өвчлөл үүсгэдэггүй байна.

Саяхан япон улсад 5 cартай хүүхэд зөгийн балнаас болж нас баржээ. Ээж нь зөгийн балыг сайн гэж бодон өдөрт сүүнд нь 10гр хийж өгснөөр хүүхэд нь 5 сартайдаа нас барсан байна тийм учраас хүүхдэд 1 нас хүртэл нь өгч болохгүй дараах хүнсний зүйлсийг анхаарна уу!
1. Тоор
2. Зөгийн бал
3. Түүхий сүү
4. Далайн хясаа
5. Гахайн мах
6. Бэлэн гоймонгийн гурил
7.Тахайны махны цээж хэсгээс бусад нь болохгүй (Тахианы цээж мах болно)
8. Загас
9. Самар
10.Өндөг 

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ