...
...

Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ

Таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлэн шүүх эмнэлэгийн хүлээн авах байран дээр хүнд байдалтай ирсэн талаар фэйсбүүкийн хэрэглэгч Zolboot Batbold сошиал сүлжээнд мэдээлсэн нь шуугиан тарьж, иргэд олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлээд байна.

Ийм зүйл уншуулж байгаад уучлаарай. Яг одоо би шүүх эмнэлэгийн хүлээн авах дээр сууж байна, энд их л юм харлаа энэ дундаас хамгийн аймшигтай нь миний урд талын сандал дээр 5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн байдалтай ирсэн. Ээж нь самранд явсан хойгуур хойд эцэг нь хүчиндсэн тухай охин нагац эгчийнхээ нөхөрт хэлсэн байна. Хэрэг болсон газар буюу охины байсан гэрт нагац эгц нь авах гэж ирэхэд хойд эцэг нь архиар шахаж уулгаж хэргээ хаацайлж байхад нагац эгчийнх нь нөхөр ирээд оихноос юу болсон тухай асуухад
-Аав согтуу орж ирээд намайг хувцасаа тайл гээд тайлуулсан тэгээд б***жгойгоо хийсэн цус гарж өвдөөд би их уйлсан тухай гээд алхаж чадахгүй байхад нь мэдсэн байна.
Ээж нь байхгүй болохоор охины төрсний гэрчилгээ ягаан дэвтэр гэх мэт бичиг баримт бүгд байхгүй, өдрийн хоолоо залгуулдаг болохоор охиныг шүүх эмнэлэгийн төлбөр төлөх боломжгүй гэж ярьж байхыг нь сонслоо.
Арай ч дээ энэ нийгэм яагаад ийм болсон юм бэ, Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийг яаж хамгаалах вэ?
Шинжилгээ хоол унааны мөнгөнөөс өөрөөр туслаж чадахгүй байгаадаа харамсаад барахгүй нь,
Хаалганы цаана үйлдэгдэж буй гэмт хэргийг илрүүлэх хөршийн холбоо байгуулах, ямар нэгэн хүчирхийлсэн үйлдсэн хяналтанд авах боломжгүй байдаг юм байхдаа!
Холбогдох байгууллага болох Хүүхэд хамгаалах нийгэмлэгүүд төрийн бус байгууллагууд, хүчирхийлэлтэй тэмцэх газар гэх хамааралтай бүгдийнх нь нүдэнд очтол түгээж өгөхийг хүсэе.
Source: @Zolboot Batbold

Н.Норжоо

Эх сурвалж: Цахим ертөнц

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (18)

Онцлох мэдээ