Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар уг хэргийг үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг” гэж ярив.
Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.
Эх сурвалж:ЦЕГ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250