Бага насны охидыг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн аймшигт хэрэг удаа дараа гарч нийгэм бүхэлдээ айдас, бухимдалд автжээ. Хэрэг үйлдсэн этгээдэд цаазын ял оноохыг олон нийт хүсч, цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд онцгой анхаарч, цаазын ялыг сэргээх асуудлыг ч тавиад байна. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан бага насны охидыг хүчирхийлсэн хэргүүдэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Учир нь “Очир” төвийн зочид буудлын өрөөнд Л.Майлс охиныг хүчирхийлсэн хэрэгт шалгагдаж буй Д.Жавхлан, Э.Амарболд нарыг хорьж шалгаагүй, удаан хугацаанд гадуур батлан даалтад байлгасан асуудал нь ийнхүү Ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Гэмт хэрэгтнүүдийг гадуур сул чөлөөтэй явуулсныг дахин гэмт хэрэг үйлдэх, иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдүүдийг сул чөлөөтэй явуулахыг олон нийт хүсэхгүй нь мэдээж билээ. Үргэлжлэлийг Энд-ээс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Amiig amiar solih heregtei uvdultiig medrvvl