Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид өчигдөр /2017.10.18/ “Канабис” төрлийн олсны ургамал байж болох 2 кг 905 гр хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж эхэлжээ.
Тоёота-Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Хан-Уул дүүргийн 11 хороонд суух 24 настай эрэгтэй Б, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух 25 настай эрэгтэй Б нар нь хар өнгийн 2, цагаан өнгийн 1 уутанд “Канабис” төрлийн олсны ургамал байж болох хатаасан ургамал тээвэрлэж явсан аж.
Мөн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, ”10-р байрны орчим өчигдөр 23:30 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий хоёр хүнийг шалгахад мансууруулах төрлийн өвс татсан байжээ. Мөн дээрх төрлийн өвсийг тээвэрлэж явсан аж. Тэднийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250