...
...

Өлсгөлөн зарлагч нэг тэрбум 200 сая төгрөг авчээ

Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийн өргөтгөлийн барилга дээр гурван сар ажиллажээ. Тус компани ажлын хөлсөнд 1 тэрбум 200 орчим сая төгрөгийг дансаар авсан нь баримтаар нотлогддог.

 

Гэвч ажлын хөлсөндөө хийх ёстой ажлаа гүйцэд хийлгүй, барилгын ажлаа хаяж явсан байна. Үүний улмаас Сант сургууль Бүрэн Цутгамал ХХК-ийг шүүхэд өгчээ.
 
Шүүх Бүрэн Цутгамал ХХК Сант сургуулийг 120 орчим сая төгрөгөөр хохироосон байгааг тогтоосон ч, тус компанийн захирал Б.Батдэлгэр өөрөө хохирсон хэмээн өлсгөлөн зарлаад байгаа юм.

Түүнд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй аж. Мөн өөрийнх нь холбогдсон эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдсан бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон ч ялаас чөлөөлөгдөх юм.

Сант сургуулийн өргөтгөлийн барилгын ажилд Бүрэн Цутгамал ХХК-д шилжүүлсэн төлбөрүүд:

Огноо Үнийн дүн 
1 2013.06.07 100,000,000 төгрөг
2 2013.06.18 200,000,000 төгрөг
3 2013.06.27 100,000,000 төгрөг
4 2013.07.08 70,000,000 төгрөг
5 2013.07.25 100,000,000 төгрөг
6 2013.08.18 131,502,000 төгрөг
7 2013.08.28 90,000,000 төгрөг
8 2013.09.01 120,000,000 төгрөг
9 2013.09.06  90,000,000 төгрөг
10 2013.09.20 100,000,000 төгрөг
11 2013.12.14 71,341,200 төгрөг
12 2013.12.29 26,164,574 төгрөг
  Нийт 1,199,007,774 төгрөг

Сүүлийн жилүүдэд шүүх хурал болохоос өмнө ба дараа жагсаал цуглаан зохион байгуулах, хэвлэлийн хурал хийх, өлсгөлөн зарлах зэргээр шүүхийн шийдвэр, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх оролдлого хийдэг этгээдийн тоо олширчээ.

Эх сурвалж:Ikon.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ