...
...

Б.Гангаамаа: Нэгэнт эрсдэл гарчихсан хойно тэднийг буруутгах боломжгүй

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон талаар мэдээлсэн билээ.

Алга болсон уулчдыг холбогдох байгууллагын 55 хүнтэй ажлын хэсэг хайж байгаа. Тус хэрэгтэй холбоотой МУГТ, ОУХМ Б.Гангаамаа байр сууриа хэвлэлийхэнд илэрхийллээ. Тодруулбал,

"Нөхцөл байдлын хувьд авиралтын улирал биш байсан гэдгийг хэлмээр байна. Яг өнөөдрийн байдлаар цас хуралдаж хатуураагүй байгаа шүү дээ. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр байсан. Нэгэнт эрсдэл гарчихсан хойно тэднийг буруутгах боломжгүй. Эрсдэлийн байдлыг үзэхэд 10-р сарын сүүл гэдэг маш их хүйтэрсэн байгаа. Хэрвээ бэртэл гэмтэл авсан бол маш том хүндрэл үүссэн байгаа гэж бодож байна. Оргилд гарсан хугацаа 4,30 минут гэдэг бол дэндүү орой байна. Ганцхан л зүйл дээр харамсаж байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж явав аа! Хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй." гэв.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ