...
...

Амиа алдсан уулчдын тоо аравт хүрлээ

Сураггүй болсон уулчдын арвынх нь цогцсыг олсон талаар албаны эх сурвалж мэдээллээ. ОБЕГ-аас орон нутагт ажиллаж байгаа эрлийн багийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа шуурхай бүлгээс 11:30 цагт нэг хүний цогцос, 11:40 цагт хоёр хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцсыг, нийт 7 иргэний цогцсыг далайн төвшнөөс 3200 метрийн өндрөөс олоод байсан. Үүний дараа 15 цаг 45 минутад 3 иргэнийг 3,450 метрийн өндрөөс нас барсан байдалтайгаар олжээ. Ингээд нийт 10 иргэнийг нас барсан байдалтай олоод байна.  Одоогоор олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүнийх. 

Үлдсэн уулчдыг хайх ажиллагааг маргааш 06:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр болжээ. 

 

Н.Норжоо

Эх сурвалж:Breakingnews

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • 1550 метр зайнд гулсаж өнхөрч нисч 3200 м-ийн түвшинд хүрч унасан улсууд яаж амьд байх билээ дээ. Ум ма ни бад ме хум. Ямар үйлийн үрээр цагаа олоогүй авиралт хийдэг байна даа. Хориглосон шийдвэр гаргаад байхад хоригийг зөрчөөд зүтгээд байдаг буруу биш үү. Хойшид бодолцох хэрэгтэй.

Онцлох мэдээ