Зарим үед ганцхан хоромд амьдрал орвонгоороо өөрчлөгдөх тохиолдол ч байдаг. Тэр ганц хором бидний амьдралыг өгүүлшгүй их уй гунигт автуулж, эсвэл зүйрлэшгүй ер бусын гайхамшгийг бидэнд бэлэглэдэг.
Тэр өдөр бяцхан Кайли бүхнээс илүү аз жаргалтай байлаа. Түүний удаан хүлээсэн таван насны төрсөн өдөр болж, тэрээр өмнөхөөс ч илүүтэй гайхалтай сайн хүү байхаа аав ээждээ амласан байна. Кайли хоёр охин дүүтэй бөгөөд өөрөө хэдий балчир ч гэсэн дөрвөн настай Эмма, хоёр ойтой Кэти нараа ахын ёсоор жигтэйхэн сайн халамжилдаг байв.
Тэрхүү онцгой өдөр эмэг эх Синди, ээж Лори нар нь хүүхдүүдээ аван гадуур зугаалах болсныг мэдээд тэдний баярласан гэж тоймгүй. Хүүхдүүд амьтны хүрээлэнд амьтадтай наадан, дугуй унаж зугаалцгаав. Ийнхүү нэгэн ер бусын мартагдашгүй сайхан өдөр нүд ирмэхийн зуургүй өнгөрч, хүүхдүүд ухаангүй баяр хөөрөөсөө болж ядарцгаан, Кайли, Эмма нар машинд суунгаа харих замдаа нам нойрсож, харин бяцхан Кэти ганцаараа унталгүй үлдэн ээжийнхээ анхаарлыг татах гэж их юм болов. Ингээд түр зуур машинаа зогсоох үедээ ээж нь түүний бяцхан хөлийн улыг гижигдэхэд охин учиргүй ихээр баясан хөхөрч байлаа. Энэ бол хамгийн сүүлчийн удаа түүний өхөөрдөм инээдийг сонссон явдал болжээ...
Гэнэт хажуугаас ачааны том тэрэг гарч ирэн, асар хурдтайгаар машиныг нь мөргөсөн байна. Ээж, эмээ нар нь тэр дороо ухаан алдаж, харин хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэхээс аргагүй, тийм хүндээр гэмтсэн байлаа.
Гурван хүүхдийн аав Крис ослын талаар сонсонгуут эмнэлэг рүү давхин иржээ. Түүнийг ирэхэд хоёр бяцхан охин нь аль хэдийн амьсгаа хураасан байв. Ийм аймшигт ослын дараа амьд үлдэх ямар ч боломжгүйг мэдсээр атлаа эцэг эх нь Кайли хүүгээ сэргэчих болов уу хэмээн ихээхэн горьджээ.
Ингээд эцэст нь, хүүгийнх нь амь насыг хүчээр торгоож байсан багаж төхөөрөмжийг сэтгэл зүрхэнд нь бул хар чулуу тээглэн, нүдэндээ нулимстайгаар салгахаас аргагүйд хүрсэн байна. Лори, Крис нар хэдэн хормын турш хайрт хүү нь хэрхэн амь тавьж байгааг харсан аж. “Түүний бяцхан зүрх зогсох үед би цээжин дээр нь гараа тавьсан байлаа. Ингээд хүү минь үгүй болов” хэмээн аав Крис нь өгүүлжээ.
Кайли, Эмма, Кэти нарыгаа оршуулах үед л тэднийгээ үүрд алдсанаа улам ихээр мэдэрсэн байна. Тэднийгээ сүүлчийн удаа хараад аав, ээж хоёр нь хүүхдүүдээ бяцхан авснуудад байрлуулав.
Тэдний хагацал харууслын шаналгаа тэсвэрлэхийн аргагүй байлаа. Гэрийнх нь ойролцоо хүүхдүүдийн инээд хөөр цангинаж, хүүхдүүд цайлганаар хаалгыг нь тогшин янз бүрийн зүйл асууна. Энэ бүхэн эцэг эхийн сэтгэлийн шархыг ихээхэн хөндөж, хүүхдүүдээ санан, өөрсдийгөө буруутгахад хүргэдэг байв.
Гэвч хичнээн хүнд хэцүү байсан ч хосууд ямар ч тохиолдолд амиа хорлох талаар бодохгүй хэмээн шийдлээ. “Тэр ч бүү хэл, энэхүү аймшигт уй гашууг давж туулах цор ганц арга нь амиа егүүтгэн хүүхдүүдийнхээ дэргэд очих болохыг мэдрэх үедээ ч ийм алхам хийлгүй, бие биенээ хэзээ ч орхихгүй гэж амласан” гэж Крис ярьсан байна.
Ингэж шийдсэнийхээ дараа тэд ахин хүүхэдтэй болохыг хүсчээ. Тэд хиймэл аргаар үр суулгуулан, үр дүнд нь ахин хоёр охин, нэг хүүтэй болсон байна. Хосууд ганц хүүхэдтэй болохыг хүссэн хэдий ч үр хөврөл хуваагдсан байхыг хараад ямар нэгэн дохио хэмээн ойлгожээ.
Гурван ихэр Эшли, Элли, Жейк нар Кайли, Эмма, Кэти нарыг амь үрэгдсэнээс хойш нэг жилийн дараа хорвоод мэндэлсэн аж. “Тэд Кайли, Эмма, Кэти нарыг минь хэзээ ч орлож чадахгүй хэдий ч манай гэр бүлд, бидний сэтгэл зүрхэнд ахин баяр хөөр мэндэллээ. Тэд амьдралыг маань аз жаргал, хайр, инээдээр ахин бялхуулж байна” хэмээн ээж Лори өгүүлжээ.
Тэднийг мэндлэхээс өмнө гэр бүлд нь өөр гурван хүүхэд байсныг ихрүүд хаа сайгүй өлгөөтэй байдаг зургуудаас мэдэж авчээ. Хүүхдүүд ээж аавын хамт үе үе оршуулгын газарт очиж, тэнд бүгд хамтдаа байдаг аж. Кайли, Эмма, Кэти нарын гэгээн дурсгал хэзээ ч мартагдашгүй юм.
Энэхүү гэр бүлд тохиолдсон эмгэнэлт явдал ямар ч хүрэл зүрхтэнийг уйлуулахаар бөгөөд эцэг эхийнх нь сэтгэл зүрхний шарх хэзээ ч гүйцэд анихгүй нь ойлгомжтой. Гэвч нэг жилийн дараа мэндэлсэн гурван ихэр тэдэнд аз жаргалын гэрэл гэгээг ахин хайрлаж, амьдрах урам зориг өгсөн аж.
Д.Мигаа
uamar caixan um be ynexeer az jargaltai bga bxda
үнэхээр сайхан
Shuud l uilchihlaa.az jargal husey
uneheer hooloi zangirch bn
Bi ch gesen byatshan ohinoo zuurdaar aldsa. Vhmeer sanagdah vy udur bvr tohiolddog bolovch vldsen ohin, halamjit haninhaa hairand horogdood yawj chaddaggvi yum daa. Ohin mini ergej toroosei
gaihamshig horwoo ertuntsiin buh hund az jargal husie
Эвий минь дээ ямар их гуниг вэ бурханы оронд байгаа 3 н үрд нь үнэхээр их гашуудаж байна
Эвий минь дээ ямар их гуниг вэ бурханы оронд байгаа 3 н үрд нь үнэхээр их гашуудаж байна
Yneheer gaihamshig
сэтгэл өвдөж байна, нулимс тогтохгүй нь ээ
burhan min.....
Eo nulims urschihlaa, uhmeer l sanagdaj bsn bh DAA HOORHII
Uillaa