...
...

Багш нар хугацаагүй ажил хаяхаа мэдэгдэв

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нар хугацаагаа ажил хаялт зарлахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй учир 11-р сарын 13-аас хугацаагүй ажил хаялт зарлахаар болжээ.

Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцохоор болжээ. Боловсролын салбарт ажилладаг 70 орчим мянган багш, ажилтан ажил хаялтад нэгдэхээр болсныг өнөөдөр мэдэгдлээ. Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх хүртэл ажил хаялт үргэлжлэх юм байна. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • bagsh nariin tsaling nemeeche defolt zarlah hemjeend hen hvrgesiin 76 l bizde

  • хүмүүс зөвхөн багш нар гэж ойлгоод байна.цаана нь ШУ,МСТ зэрэг олон газрын эрх ашиг бий.багшаар эрдэм заалгаагүй нэг ч хүн байхгүй л байх.багш нарыг 100% дэмжиж байгаа.энэ удаа л амжилтанд хүрэхгүй бол цаашид " нэг нэр хоёр хоч" болно.ЛУВСАНДОРЖ багш үнэн үгтэй,шударга их туйлбартай хүн юм билээ.Танд баярлалаа.АМЖИЛТ.

  • Ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг багш нарт үр дүнгээр нь нэмэгдэл өгөөд бусад цаг өнгөрөөж багш нэрээ зөвхөн өөрийн ашиг сонирхолд ашиглаж хүүхдүүдээсээ ил далд хэлбэрээр эх эцгийн зөвлөлөөр дамжуулан мөнгө авдаг хүмүүст одоо авч байгаа цалин нь яг таарч байгаа

  • Цалинг нь нэмээд өгөх олон боломж бий. Оффшор л гэнэ, дэд сайд л гэнэ, элдэв илүү зардал гэнэ, янз бүрийн хэрэггүй зөвлөхүүдийн цалин, бас Цогзолмаа өөрийн мэдлийн агентлагуудыг татан буулгах зэрэг олон боломжийг хайхгүй ядарсан хэдэн багш нарынхаа ачааллыг ч тооцоолж чадахгүй бол сайд өөрөө огцорох л болно. Боломж хайх хугацаа тун хомс болсныг Сайдтан ойлгох эсэхээс их юм шалтгаалах болж дээ.

  • За та нар минь "нэгийг бодож хоёрыг тунгаа" Монгол улсаа бодоцгоо Хийрхэж байж улсаа дефолт болгочихвол хэн хохирох вэ Монголчууд бүгдээрээ хохирно гэдгийг ойлго Усан тэнэгүүд ээ !!! Та нар ямар нүүрээрээ бяцхан шавь нарынхаа нүүрийг дахин харах вэ ? Лааз түүж хоногийн хоолоо залгуулж яваа архичид ч Та нараас илүү эх орноо хайрладаг юм . Та нар Солонгсчууд шиг ээмэг бөгжөө тайлж улсдаа хандивалдаггүй юм аа гэхэд зүгээр байцгаа Эх орноо өрнөөс гаргая гээд тэтгэвэрийн хөгшин Б.Осоргарав гуай улсдаа 10 сая төгрөг хандивлаж байсныг эргэн санацгаа Ийм хоосон толгойнууд болох Та нар Монголын ирээдүй болсон үр хүүхдийг минь вирустуулж байна Та нар ёстой ой гутам үйлдэл хийж байна даа Шинжлэх ухааны байгууллага бас ажил хаях уу ёстой үгүй тэнд Та нар биш Монголын сор болсон сэхээтнүүд ажилладаг юм ёстой хуцваа Та нар !

  • Тэгээд хаяач дээ, хөгийн хаагийчид. Та нар хүний нялх үрсийг хүүр новшоор нь дуудчихаад ямар мөнгө, юун хүндлэл нэхээ вэ? Цаана чинь түмний хүүхдийн төлөө байгаагаа бүү байхгүйгээ зориулах эрхэм багш нар байж л бна. Цалин чинь таалагдахгүй зах дээр зогсож болно шдээ.

  • чадахгүй байж хэнийг айлгах гээж ингээд байдын? яасан гэж ажил хаяна гэж? хаяж байгаа хэд нь хаяад явна л биз дээ, ард нь багш хийх зөндөө хүн байгаа биз дээ?

Онцлох мэдээ