...
...

Охиныг алга болсон өдөр олон хятадууд Замын-Үүдээр урагшаа гарчээ

Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охиныг эрж хайх ажиллагааны явцад боломжит бүхий л хувилбаруудыг шалган нягталж байна. Манай улсын хууль, хүчний байгууллагын зүгээс саяхан Хятадын талд хүсэлт гаргаснаар Эрээн хотын цагдаагийнхан эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм. 

 

 

Тэд тус хотын баруун урд захад орших шавар байшингуудаас эрлийн ажиллагааг эхлүүлсэн нь бас нарийн учир шалтгаантай аж. Энэ хавийн хөлсний байрууд үнэ хямдтай учраас монголчууд их очдог юм байна.

 

 

Мөн охиныг алга болох үеэр буюу энэ сарын 2,3-ны өдрүүдэд олон тооны хятад иргэд Замын-Үүдээр дамжин урагшаа Эрээн гарсан гэх албаны мэдээлэл байгаа бөгөөд тэдний зарим нь баруун урд захын шавар байшингуудад амьдардаг байсан учраас эрлийг тэндээс эхлүүлэх нэг шалтгаан болсон бололтой. 

 

Д.Мөрөн

Эх сурвалж: ZONE.MN

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • хятадууд толгойгоороо дэнчин тавьж хүн хулгайлж чадах зориг зүрх байхгүй монголчууд л нэг тийш нь авч явсан бхйх

  • Хятадууд авч явсан бол монголчууд л аваачиж өгсөн байх. Тэгээд ч хятад хүн авч гарсан бол монголчууд очдог эрээний шавар тагзаар авч очихгүй байхаа.Шууд цаашаа авч явдаг юм уу Эрээнд сэжиггүй газар л байлгах байх даа

Онцлох мэдээ