...
...

Өсвөр насны охин 5 давхраас үсэрч амиа алджээ

Сүүлийн үед өндөр байшин дээрээс үсэрч амиа хорлох, санамсаргүй байдлаар унаж амиа алдаж буй харамсалтай мэдээ багагүй явах болсон. Өсвөр насны хоёр охины амиа хорлож буй аймшигт бичлэг цахим ертөнцөд цацагдаж, нийгмийг бүхэлд нь цочроосон. Тэгвэл өнөөдөр 25-р эмийн сангийн ойролцоо 14 цагийн орчимд барилгаас нэгэн бүсгүй амиа хорлохыг завдаж үсэрчээ. Тэрээр таван давхраас үсэрсэн бөгөөд амиа алдсан байж магадгүй гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өсвөр насны охин буюу тавдугаар ангийн сурагч байсан гэв. Яг одоо хэргийн газарт шүүх шинжилгээний шинжээчид ажиллаж байгаа ажээ. Мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ