...
...

Цэцэрлэгийн тогооч нарыг сургалтад хамрууллаа

Улс орны үнэт баялаг нь эрүүл хүн бөгөөд эрүүл хүүхэд, эрүүл иргэнийг бий болгоход тэдгээрийн нас, хүйс, онцлог байдалд тохирсон хоол, шим тэжээл чухал үүрэгтэй. Манай улсын хувьд цэцэрлэгийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон чанартай, аюулгүй хоол хүнсээр эрүүл мэнд, өсөлт хөгжлийг тэтгэх асуудалд бодитой хандах шаардлагатай байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус 662 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 227 нь төрийн өмчит цэцэрлэг байна. Мөн Ерөнхий боловсролын 241 сургуулиас 137 нь төрийн төрийн өмчит сургууль байна. Сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээн дэх хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол хүнс шим тэжээлийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар цэцэрлэгийн тогооч болон ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хяналтын зөвлөлийн гишүүд зэрэг нийт 419 хүнийг сургалтанд хамрууллаа.  

Сургалтыг нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ, Асгат ОНӨААТҮГ, Хүнс хангамж төв ОНӨААТҮГ, Багачууд хүнс ОНӨААТҮГ болон ШУТИС-ийн Хоол зүй, шим судлалын тэнхимтэй хамтран Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сургалтыг зохион байгуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ