...
...

Зам тээврийн ослоос болж хоёр хүн амиа алджээ

Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо Худагын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч Д нь амины Mitsubishi Canter автомашины жолооч С тэй мөргөлдөж, жолооч Д, Э нарын 2 хүн нас барсан хэрэг гарч Төв аймгийн Замын цагдаагийн тасаг шалгаж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын болон зорчих хэсгийн нөхцөл байдал тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ