...
...

Баярын өдрөөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага иржээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2018.03.08/ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 430 дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, нийслэлд найман эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас хүнд хөнгөн гэмтэл авсан аж. Мөн жирийн өдрүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн үзүүлэлттэй байв.

Бүртгэгдсэн дуудлагын дийлэнх нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн буюу эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн, биед нь гэмтэл учруулсан, хутгаар зүсэгдсэн гэх дуудлагууд эзэлсэн байна. Түүнчлэн баярын өдрөөр эрүүлжүүлэгдсэн эрчүүдийн тоо мөн өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ