...
...

Нэгэн бодит гайхалтай ХАЙРЫН ТҮҮХ

Ноён Менделсон тун царай муутай хүн байлаа. Маш намхан, бас эвгүй бөгтөр нуруутай хүн байлаа. Тэрээр нэг өдөр Гамбург хотын худалдаачинтай уулзахаар гэрт нь очжээ. Тэр худалдаачин Фримтже гэдэг маш үзэсгэлэнт охинтой байв. Менделсон тэрхүү залуу бүсгүйд ухаангүй дурлажээ. Гэвч үзэсгэлэнт охин Менделсоноос айж цочирдон, хайрын сэтгэлийг нь хүлээн авах нь бүү хэл, өөдөөс нь эгцэлж харахыг ч хүсэхгүй байлаа. 

Салахын алдад Менделсон дээд давхарт байдаг охины өрөөний үүдийг очин бүх зоригоо чангалж байгаад түүнтэй ярилцах эцсийн боломжоо ашиглахаар шийджээ. Залуу бүсгүйн гоо үзэсгэлэнд автсан Менделсон өөрийгөө диваажинд байгаа мэтээр төсөөлж байлаа. Гэвч бүсгүй түүн рүү эгцэлж харахгүй хэвээр байсанд хөөрхий Менделсоны урам нь хугарчээ. Маш их хүч гарган хичээж ярьсан ярианыхаа төгсгөлд Менделсон охиноос нэг асуулт асуув:

-Гэрлэлтийг ариун гэгээн үйл гэдэгт итгэдэг үү? 
Бүсгүй, “Мэдээж” гэж хариулсан боловч бас л толгойгоо өндийлгөсөнгүй. Бүсгүй түүнээс “Харин та өөрөө итгэдэг үү?” гэс асуув. Менделсон огтхон ч тээнэгзэлгүй “Тэгэлгүй яахав!” гээд үргэлжүүлэн “Эрэгтэй хүүхэд төрөхөд Бурхан түүний гэрлэх бүсгүйг нь тодорхойлдог юм. Намайг төрөхөд Бурхан надад, чиний эхнэр бөгтөр нуруутай байх болно гэсэн юм. Тэр үед би Бурханд, эмэгтэй хүн бөгтөр байх нь түүнд маш хүнд байх болно. Харин миний эхнэрийн оронд намайг бөгтөр болгож. Түүнийг минь хамгийн үзэсгэлэнт гоо бүсгүй болгооч дээ” гэж гуйсан юм гэжээ."

Менделсоны энэ үгийг сонссон Фримтже толгойгоо өргөн түүнрүү харцаа чиглүүлэв. Залуу бүсгүй Менделсоны гарыг барин хайрын сэтгэлийг хүлээн авлаа. Ингээд түүний хайртай бүсгүй нь болжээ. Энэ түүх бол үлгэр биш, Германы алдарт хөгжмийн зохиолч Менделсоны эмээ, өвөө хоёрын хайрын түүх юм.

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ