Говь-Алтай аймагт анхаарал, болгоомжгүй байдлаасаа болж сум алдаж, гурван настай хүүгээ хөнөөсөн залуу эхнэртэйгээ хамт амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан тухай сошл орчинд нэлээд шуугив.
Хэргийн талаар Говь-Алтай аймгийн цагдаагийн газартай холбогдож тодруулахад, гуравдугаар сарын 8-ны өдөр Тонхил сумаас 90 гаруй км-ийн зайд хаднаас боож нас барсан хоёр хүний цогцос байна гэх дуудлагыг хүлээн авчээ.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж ажиллахад өмсөж явсан хувцасных нь халааснаас гэрээслэл олдсон гэв. Тэрхүү гэрээслэлд өөрсдийгөө нэг гэр бүлийн хүмүүс хэмээгээд нөхөр нь санамсаргүй байдлаар сум алдаж, гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн учраас тэвчихийн аргагүй байсан тухайгаа бичиж үлдээсэн байна.
Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
uneheer zuw zorigtoi shudraga alham tegehgui bol setgel sanaani bolood huuliinhni egel ardad enerengui handdag hargislal amsana.
Huuhedee buudchaad yaj amidrah we hetsuu shdee
Юм гэдэг цаанаа учиртай. Дахиад хэдэн ч сайхан хүү төрөөд илүү сайн байх юм билээ. Амьдрал дандаа сайн сайхнаар байдаггүй гэдгийг одоо залуус ойлгохгүй юм даа. Эцэг эх л дахиж олдохгүй ш дээ.
Ee yunch hymdhan ami be dee