"Тавантолгой" ХК орон нутгийн иргэдээ дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.
2018 оны эхний улирлын үйл ажиллагааны нэг болгож Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэн Б.Мөнхбаяр, Билгэх багийн иргэн Ц.Цогмандах нарт өргөө цагаан гэр олголоо.
Б.Мөнхбаяр, Ц.Цогмандах нарт өргөө цагаан гэрийн батламжийг "Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж гардуулан өгч, өргөө цагаан гэртээ элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөлөө.
Өмнөговь аймаг 2018 оныг их бүтээн байгуулалтын жил болгон зарласан байгаа. Энэ онд нийтдээ их бүтээн байгуулалтад зориулан 103 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс "Тавантолгой" ХК орон нутгийн төсөвт 60 гаруй тэрбум төгрөгийг их бүтээн байгуулалтад зориулан төсөвт өгөх ажээ.
Эх сурвалж: www.breakingnews.mn
Д.Уянга-Ундрал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
2 irgen baitugai 3 say irgen gertei boloh bolomjtoi shvv dee hoorhii arga ydsan ajil hiij bh ymaa
Yasan jaahan yum hylailagdag yum be jijigchuluugaar tom haragdah arguu