Улаанбаатар хотын 80 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Өөрсдийн эд зүйл, амьдарч буй сууц, гэрээ хамгаалахын тулд айл бүр хашаандаа нохой тэжээдэг билээ. Сүүлийн үед орон байрны хулгай ихсэх хандлагатай болсон тул өдрийн цагаар хашаагаа хүнгүй орхих, хэд хоногоор эзэнгүй байх зэрэг нь хулгайд өртөх гол бай болдог байна. Энэ үед мэдээж тэжээж байгаа нохой нь л аминд орно шүү дээ. Нөгөөтэйгүүр “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам” гэж бий. Гэвч хэзээнээсээ л өөрсдийгөө “анчин” гэж нэрлэсэн нохой, муур устгадаг хүмүүс болон иргэдийн хооронд маргаан тасардаггүй.
Золбин нохой, муур устгах байтал харваас гэрийн тэжээвэр нохойг буудах, түүгээр ч үл барам 2000 оны үед нохой буудах гэж байгаад нэгэн эмэгтэйн хөлийг буудаж байсан тохиолдол ч бий. Уг нь нийслэлээс жил бүр золбин нохой, муур агнахад их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Хаана, ямар алба эрхэлж байсан нь тодорхойгүй хүмүүсээр тэрхүү ажлаа хийлгэж, буудсан нохойных нь тоогоор мөнгөн урамшуулал олгодог байна. Мөн нохойны махыг Хятад, Солонгос хоолны газрууд болон хятад барилгачид хилийг нь 20-30 мянган төгрөгөөр худалдаж авдаг гэх яриа аль хэдэн жилийн өмнөөс яригдах болсон ч тэгтлээ газар авч, яригдалгүй өнгөрсөөр өдий хүржээ.
Улаанбаатар хотод 500 гаруй мянган нохой бий гэсэн судалгаа гарчээ. Хүнээсээ их нохойтой болох нь хэмээн нэг хэсэг золбин муур, нохдыг устгах ажлыг эрчимжүүлж байв. Гэвч нийслэлээс энэхүү золбин нохой, муур устгах журмаа эргэн харж, гэр орон, хашаа хороогоо хамгаалуулахаар тэжээж байгаа нохойг нь өдрийн цагаар цус нөжийг нь савируулан буудчихаад, задгай тэвштэй портер гэх машин дээр ачаад алга болдог хүмүүсээ цэгцлэх цаг нэгэнт болжээ.
Тун саяхан 27 мянган гишүүнтэй “Арслан” клубт нэгэн иргэн арав гаруй гөлөгтэй, сүү нь ширгээгүй жингэрийг нь өдрийн цагаар буудчихаад авч явсан тухай нэгэн сэтгэл шимшрэм мэдээлэл оруулжээ.
https://www.facebook.com/mndddddddddddddd/videos/212052502879511/
Тэрээр “Төрийн нэр барьсан алуурчид нялх гөлөгтэй нохойг минь хашаан дотор буудаж, сүүг нь гоожуулаад чирээд зугтаж байна. Мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн болсон солиотой хүмүүс байдаг юм байна. Гал алдаж, хүн буудахыг үгүйсгэхээргүй байна. Хашаандаа ч нохойгоо гүйлгэж болохгүй болж байна уу. Хашаагаа манадаг нохойг нь буудчихаад дараа нь яах гэж байгааг хэн мэдлээ. Хайртай амьтадаа сайн харж байхгүй бол энэ мэтийн цайрсан алуурчид хашаанд чинь ч бууддаг юм байна. Бичлэгээ устгачих, бид нар ч гэсэн нохой тэжээдэг хүмүүс өөр нохой өгье гэж байна лээ шүү. Бүр өөрийгөө АНЧИН гээд байгаа бас.
Анчин хүн хөхүүл амьтан бууддаггүй гэдэг биз дээ. Цагдаа нь хүртэл намайг барьж байгаад нохойг маань ачуулаад явуулчихаж байна лээ” гэсэн байна.
Б.Баргужин
www.breakingnews.mn
setgegdel bicheed baigaa nohduuded helhed nohoindoo ezen bolchihood hutsaach Neg l ih nohoind hairtai humuus baih uym tejeej chadahgui hunii huuhduud ailgaj gudmand nohoigoo sul ybuulahgui l baichih l daa hezeech ailiin hashaand ene humuus nohoig n buudahgui Ene Bargujin gegch setguulch huniig ingej gutgej bichij boldgiimuu ene humuus sain duraaraa ingej ybaaguil baih bitgii ingej busdiin hiij baigaa ajlaar mongo ol lalraa ene humuus baigaagui bol mongol nohoindoo bariulsan oron baih baisan lalar nobshoo
Нохойгоо буудуулсан харсаар байтал нялх гөлөгтэй нохойгоо зэрлэгээр алуулсан элэг нэгт монголчуудаа жаахан тайвшир даа. Мэдээж нүд халтрим дүр зураг байна. Энэ базаалт нэртэй энэ алуурчид амьдрах аргагүй арчаагүй муусайн лаларууд сүүгий нь гоожуулж алсан нохой болгоныхоо төлөөсийг тэд төлөх болноо. Нохой алсан алуулсан хулгайчууд угаасаа өөдлөхгүй шүү. Энэ бол амьдрал дээр батлагдсан зүйл шүү. Нохой алсан цустай бузар гараараа хуушуур базан ам руугаа чихэж харц нь тогтворгүй архичин боловсролгүй аймаар тэнэгүүдийг би хараад айж байсан. Маргааш нь тэр хүн Баянхошууны эцэст гудамжинд дороо шээгээд наалдаад хөлдөөд үхчихсэн золбин нохой нүүрийг нь идчихсэн байсан. Тийм л хувь тавилан эдгээр хулгайч нарыг хүлээж байгаа
нохойндоо эзэн болохгүй уясан бол буудуулахгүй шдээ
Хараал ид
Манай нохойг хүртэл бас буудсан маш их харамсалтай байна багаасан тэжээсэн нохой шүү дээ ! Цагдаад өргөдөл бичсэн авч байнлээ БАЗААЛТ НЭГДЭЛ ГЭДЭГ НОХОЙ УСТГАЖ БАЙДАГ ЗЭВҮҮН ЛАЛАРУУД ҮХЭЛИЙН МУУГААР ҮХЭЖ ДАЛД ОРНО ХАРААД ИДСЭН БАЗААЛТ НЭГДЭЛИЙГ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ НОХОЙ АЛСАН ХҮН ӨӨДӨЛДГҮЙ ҮХДЭГ ЮМ ХОХИН хараал ид
нялх гөлөгтэй нохой буудсан хүн удахгүй нүд аних байх даа......................
1 нохой хоншоорийг нь хэдээр үнэлж авдаг гээд блаа даа нойдлин 10 билүү 15000 гэж байх шиг бсан шүү. . Ийм болоол наадуул чин хаа хамаагүй нохой устгаж явдаг блгүй хөөрхийй ????????????????
2016 onii 06 sariin 27-nd bid uur gazar honood margaash ni irtel hashaagaa manadag uyatai /sain uyatai bolohoor sularch bgaagui/ bsn nohoinii maani huzuuvchiig ni taslaad orhison uurniih ni havi oird ni tsus usereed huur seg ni ch uldeegui alga bolson bsn. Bid hashaan dotor orj hun buudaad avaad yavj gej sejiglej bsn. Uyatai bsn nohoig hashaanaas buudaj alaad avch yavj bga humuus hun bsn bol aldaj buudval yaana geed tsagdaad helehed tooson yumgui ungurch bilee. Arai dendej bnaa.
Өө эд нар ч бас гайгүй бна жилийн манай нохой бас яг хашаанд цус нөжчөөд буудчаад дээрээс нь дөнгөж төрөөд 1сар болж бсан 8нь гөлөгнүүдийг аваад эхийх нь цусын хашаагаар 1 урсгаж чирч аваад явсан бсан. Тэгээд хороо дүүргээр явж наад анчид гээд бгаа хүний хэн дугаар олж авлаа тэр өдөр .ярьсан чинь уучлаарай ах нь дүү өөр үнэтэй гөлөг өгьё. Гэж бн лээ ийм муухай хүмүүс бдийн бнлээ наадуул чин . Тэгснээ сүлдээ бараг бидний зөв намайг чин явдаг газраар явж заргалд гэж хэлээчээ л утасаа тасалсан даа.
зэрлэгүүд...
зэрлэгүүд...
Nokhoi alsan khun uuruu 7 ueree uudlukhgui ur khuukhed ni chono nokhoid amidaaraa taschuulj ukhekh bolno Ter ued XOXI chini gekh bolno
Хашаанд байсан нохой гарч ирээд айлын 4 настай хүүхдийн амь насыг хохироосон хэрэг гарч байсан шүү. арай айлын хашаанд нохой буудаагүй байлгүй. өөрсдөө нохойгоо уяж, хашааны хаалгаа хааж түгжиж бай л даа. нэг л их өөрсдийнхөө эрхийг ярьсан хүмүүс үүргээ биелүүлж чадахгүй бйаж
Угаасаа Нохой алж хороосон Хүн өөдөлдөггүй гэж Хөгшчүүл маань хэлдэг байж билээ,
hurst delhii hurwuuj. huh tenger hulegnej hergene dee
гэр хороололд айлын нохой буудаж байхаар орон сууцны хороололд золбин нохой устгаачээ