...
...

Хэрэг үйлдсэн залуу хүүг жаахан байхад нь гар, хөлнөөс нь хазаж, өвтгөдөг байжээ

Энэ сарын 12-13-нд шилжих шөнө Замын-Үүд хотод ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчиндсэн онц ноцтой хэрэг гарсан билээ.

Энэхүү аймшигт хэргийг 1991 онд төрсөн, хүүгийн аавын дотны найз үйлдсэн болохыг “Special Report” хуудсын тусгай сурвалжлагад ээж нь баталсан байна. Залуу хосууд гурван жил хамт амьдарсны эцэст шинэ оны өмнөхөн хоёр тийшээ болж хүү ээжтэйгээ хамт байх болжээ.

Харин гуравдугаар сарын 5-нд хүүгийн аав хаалгыг нь нүдэж, хүүхдээ санаад байна хэмээн Замын-Үүд рүү авч явсан байна. Түүнээс хойш гурав хоног холбоотой байсан ч мартын 8-аас хойш утсаа авахаа больж, холбоо тасарчээ. Хүүгийн эцгийн мэдүүлснээр, 12-13-ныг шилжих шөнө өөрийн төрсөн дүүгийн найз болох залуутай хамт шөнийн цэнгээний газар ууж, 12 цагийн үед гэртээ ирсэн байна. Энэ үед хүүгээ унтуулчихаад хамт ирсэн бүсгүйгээ хүргэж өгөхөөр найзыгаа гэртээ үлдээн гарч оджээ. Гэвч хүүхэд чинь уйлаад байна хэмээн утасдаж, төд удалгүй гэртээ иржээ.

Хүчинд өртсөн хүүгийн ээжийн ярьж буйгаар нөхөр нь Замын-Үүдэд танил тал ихтэй, цагдаа нартайгаа найз, “Жим” нэртэй буудал, дэлгүүр ажиллуулдаг нэгэн аж. Удаа дараа зодуулж, дуудлага өгч байсан ч Замын-Үүдийн цагдаа нар “Чи яаж ч чадахгүй ээ” хэмээж байсан гэдэг. Тиймээс хүүгийн ээж нөхрөөсөө салжээ.

Харамсалтай нь хэрэг гарснаас хойш зургаа хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-нд л хүүгийн ээж юу болсон тухай олж мэдсэн байна. 13-нд хүүг аавтай нь шууд Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явуулсан бөгөөд, хүүгийн ээжид эмчилгээ хийсэн Эх нялхасаас ч ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөөгүй ажээ. Дашрамд дуулгахад, олон нийтийн сүлжээгээр яваад байгаа нүдний шилтэй залуугийн зураг хэрэгтэн мөн үү хэмээсэн сэтгүүлчийн асуултад хүүгийн ээж МӨН хэмээн хариулжээ. Тэрээр хүүг жаахан байхад нь гар хурууг нь хазаж өвтгөдөг байсан тухай ээж нь мэдээлсэн юм. Хэрэгтэн анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн бөгөөд одоо түүнийг Сайншандын хориход шалгаж байгаа аж.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (33)

Онцлох мэдээ