...
...

Өөрийгөө өмгөөлөгч хэмээн өсвөр насны охиныг хуурч, дагуулж явахыг оролджээ

Өнөөдөр 14 цаг орчмын үед нэгэн танихгүй эрэгтэй хүн бага насны охин хуурч, дагуулж явахад нь иргэн "Т" саатуулж цагдаад ханджээ. 

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Болгоомжтой бай л даа, эцэг, эхчүүд ээ. Дөнгөж сая хорооллын хүнсний захын хажууд явж байгаад 50 гарсан болов уу гэмээр энэ хүн 10 жилийн сургуулийн, ойролцоогоор 7,8-аар ангийн охин дагуулаад явж байна. Харваас яав ч аав нь юм уу, танил нь биш болохоор нь хойноос нь жаахан дагалаа. Тэгсэн бас нэг эрэгтэй хамт холоос дагаж байсан байна. Тэгээд сэжигтэй санагдаад байхаар нь очоод таньдаг юм шиг, миний дүү хаа хүрч яваа юм гэж худлаа хэлээд жаахан холдуулж байгаад, миний дүү энэ хүмүүсийг таних уу гэж асуутал, би танихгүй ээ, намайг дагаад, өмгөөлөгч юм аа ах нь, танилцъя гээд байна гэж хэллээ. Зөв үйлдэл биш гэдгийг мэдээд хажуугийн кафед дүүг суулгаж байгаад, буцаж гараад өнөөх нөхрийг 102 дуудаад цагдаад хүлээлгээд өглөө. Энэ мэт хөгийн зүйл их гарч байна шүү эцэг, эхчүүд минь. Амьхандаа гэрээ зааж өгөхгүй гэсэн охин замаа гэрийнхээ эсрэг зүгт хандуулаад явж байхад, дуудлагаар ирцсэн цагдаа нь өнөөх эрийн хажууд нь гэрийн хаягийг нь авах юм даа. Яачихсан цагдаа, яачихсан нийгэм бэ" хэмээн бичжээ. 

Охиныг дагуулж явсан 50 орчим насны эр өмгөөлөгчийн нэрийн хуудас үзүүлж, миний танилцсан охин хэмээн зүтгэсэн тухай ч мөн өгүүлжээ. Энэхүү хэрэгэс харахад ч эцэг эхчүүд бага насны гэлтгүй өсөж яваа охид, хөвгүүддээ танихгүй хүн болон сэжигтэй санагдсан хүнтэй харилцахгүй байх, тусламж эрэх зэргээр муу зүйл болохоос өмнө биеэ хамгаалах ёстой гэдгийг анхааруулах цаг нэгэнт болжээ. 

Б.Баргужин
www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • Худлаа биш байхаа хөгшин юмнууд бүр аюултай болоод бна миний 8 настай охиныг утасыг нь авахын тулд хуурч машинд суулгаад бүр гэрээс 6 буудлын хол аваачиж хаясан байсан цагдаад мэдэгдээд өөрсдөө хамт мөрдөж байгаад арваад хоногийн дараа барьж авсан чинь тэр хүн 67 -68 настай хүн байсан цагдаагийн байгуулага сайн ажилласан даа хүүхдүүдэд үнэтэй утас болоод янз бүрийн хүний сонирхол татах зүйл хэрэглүүлэрхгүй байвал зүгээр юм билээ шүү хүмүүсээ !!!цөвүүн цагт муу муухай юм дэлгэрдэг гэж үнэн юм шигээ ...

  • Худлаа хүн хардаж гүтгэсэн бичлэг биш биз

Онцлох мэдээ