...
...

Эхнэртэйгээ муудалцсан уурандаа гэртээ ГАЛ ТАВЬЖЭЭ

Өнгөрөгч Баасан гарагт "Шинэ Монгол" сургуулийн ойролцоо буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 67 дугаар байрны 5 давхрын мансард шатсан хэрэг гарсан билээ. Дуудлагын дагуу гал унтраах хоёр ангийн зургаан машин ирсэн ч хоёр машин л орж, үлдсэн нь орж чадалгүй, гацаанд орсон гэдэг. Хэдийгээр галыг унтраасан ч галд өртсөн айлд нэлээн хохирол учирчээ. 

Гал гарах шалтгаан нь гэр бүлийн залуу хосууд хоорондоо маргалдаж, нөхөр нь орныхоо бүтээлгүүдийг бөөгнүүлэн шатааж, гал тавьсан байна. 

Тэрхүү мансарданд хоёр айл амьдардаг бөгөөд гал тавьсан гэр бүлийн өөдөөс харсан хаалганд 60 орчим насны мөн эхнэр, нөхөр амьдардаг ажээ. Настай эмэгтэй хэлэхдээ "Дөрөвдүгээр сарын 12-нд манай хадам хүнд хагалгаанд ороод манай нөхөр III эмнэлэг дээр ээжийгээ сахин хонож, би гэртээ ганцаар хоносон юм. Өглөө нь эмнэлгийн хэддээ хоол цай бэлдэхээр эртлэн боссон юм. Тэр өдөр 07.00 цагт боссон. Хоол цайгаа хийгээд байж байтал гэнэт утаа үнэртэж, ажиглах зуур л их хэмжээний утаа хаалгаар орж ирж байсан. Хаалгаа онгойлготол бөөн хар утаа өөдөөс нөмөрсөн. V давхарт хоёрхон айл байдаг юм. Айлаас утаа гарч байсан. Буцаж ороод цүнхээ авч, орны даавуугаар толгойгоо боогоод, гутлаа углаад гарч гүйсэн. Санд мэнд гарч иртэл манай айлын хоёр маргалдаад зогсож байсан. Залуу хүмүүс байдаг юм. Эрэгтэй нь “Би гал тавьсан. Хэлсэндээ хүрч чадаж байгаа биз дээ” гэхийг нь сонсоод би “Та нар өөрсдөө гал тавьсан юм уу? Яаж байгаа юм бэ?” гэсэн. Эхнэр нь “Манай нөхөр гал тавьчлаа” гэхэд нь би “Яаж тэр вэ?” гэсэн. Эхнэр нь “Цагаан хэрэглэлээ овоолж байгаад шатаасан” хэмээн "News" агетлагийн сурвалжлагад өгүүлжээ.

Тус хэргийг одоо Баянзүрхийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. 

Б.Баргужин

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)

Онцлох мэдээ