2018 оны тавдугаар сарын 7-нд буюу өнөөдөр ОХУ-ын дахин сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путины тангараг өргөх ёслол болно. Энэхүү арга хэмжээнд Орос төдийгүй, дэлхий дахинаа ихээхэн анхаарал хандуулж байна.
Хилийн чанадад явуулсан санал асуулгаар Путин дэлхийн хамгийн хүчтэй улстөрийн удирдагчаар тодорсон аж. Судалгааг францын олон нийтийн санал бодлыг судлах институт явуулжээ.
Санал асуулгад Герман, Франц, Итали, Их Британи, АНУ-ын 18-аас дээш насны 5 мянга гаруй хүмүүс оролцсон байна. Асуулт бүгдийн хувьд адилхан байв: Тэдний бодлоор, дэлхий дээр хэн одоо хамгийн хүчтэй удирдагч вэ?
Хариултууд янз бүрийн байсан хэдий ч Оросын Ерөнхийлөгч илт давуу санал авсан байжээ. Путин Германы оршин суугчдын 34%, Франц – 34%, Итали – 38% санал авч жагсаалтыг тэргүүлсэн байна.
Европчуудын саналаар, түүний удаах байранд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оржээ. Тэрээр өөрийн эх орондоо буюу Америкт саналын тоогоор Путиныг давж гарсан аж. Трамп америкчуудын 43% санал авсан бол, Путинг америкчуудын 23% нь хүчтэй удирдагч хэмээн дүгнэжээ.
Жагсаалтын гуравт Хятадын төрийн тэргүүн Си Жинпин орсон байна. Харин европын удирдагчид өөрсдийн газар нутаг дээрээ төдийлөн их дэмжлэг авч чадаагүй бололтой. Тереза Мэй гэхэд, Итали, Германд дөнгөж 1% авсан бол өөрийн эх орон Их Британид ердөө 7% санал авсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Тeрeза Мэй нь ч навс унажээ. Их далжиг наад байсан юмаа.
Манай Монголоос санал авсан бол 50-иас дээш хувийн санал авах байлаа
putinii ner hynd Austria-d 45, swiist 55 huviin ner hyndtei baidag.... oorsdiinh ni udirdagchdaas ilyy ner hyndtei