...
...

Хүн төрөлхтөн Орос улсад өртэй

1941 он "Барбаросса" ажиллагаа
1941 оны 6-р сарын 22-ны өдөр Нацист Германы Суртал ухуулга яамны сайд Йозеф Геббельс ЗХУ-ын эсрэг дайн зарлаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байсан юм.
Барбаросса" ажиллагааны хүрээнд Тэнхлэгийн гүрнүүдын 4 сая цэрэг 2,900 км замыг туулж дэлхийн түүхэн дэх дайны хамгийн урт довтолгоо болсон билээ.

Нацист Германы цэргийн хүч ЗХУ-ын стратегийн өндөр ач холбогдолтой хотуудыг ээлж дараалан эзлэж эхэлсэн боловч маш их хохиролыг мөн амсаж байсан юм.
Германы довтолгоо гэнэт байсан учир тэд 9 өдрийн дотор Зөвлөлтийн агаарын 1,400 онгоц болон газрын 3200 цэргийн хүчийг үгүй хийж чадсан байна. Энэ нь Зөвлөлтийн цэргийн нийт хүчний 40% байсан юм.
Германы довтолгооны үеэр Нацистууд Зөвлөлтийн олон сая иргэдийг барьцаалж тэднийг Женевийн конвенцаар батласан эрхийг үл хүндэтгэн хомроголон утсгах ажиллагаа тогтмол явагдаж байсан байна.

ЗХУ өөрийн цэргийн хүчийн 40 гаруй хувийг алдсан ч гэлээ тэдний хамгийн том хохирол хүмүүс байсан юм. 1911 оны 12-р сард гэхэд Орос улс 2,7 сая цэргээ дайн алдсан бол 3,3 сая цэрэг олзонд байсан байна.

Дайны эргэн ирэлт.
Зовлон дундаас Орос ах нар хөл дээрээ босч хариу цохилт үзүүлж эхэлсэн юм. 1941 оны 11-р сар гэхэд тэд 2 сая хүнээ олзонд алдаж 18 мянган танк, 14,500 онгоцоо алдаад байсан бол Нацист Герман цэргүүдэд Москва хотод хүрэхэд ердөө 16 км дутуу байсан байна.
Тухайн үед Зөвлөлт Холбоот Улс 90 мянган цэрэг, 150 танкаар ЗХУ-ын амин сүнс болсон нийслэл Москва хотоо хамгаалах ёстой байсан юм. Сталин улс орон ард иргэд цэрэг эрчүүдийн сэтгэл санааг дээшлүүлэх зорилгоор Москва хотноо цэргийн парадыг хийсэн юм.

Нацист Герман ялагдахад цаг агаар нөлөөлсөн.
1941 оны 12-р сар гэхэд Орос улсад агаарын температур -35 C хэмд хүрч үүнд бэлтгэлгүй байсан Герман цэргүүд туйлдаа хүрч 130 мянган цэрэг хөлдөж амиа алдсан байдаг.
Мөн тухайн үеэд Японы эзэн хаан ЗХУ-руу дайрахгүй гэсэн шийдвэр гаргаж энэ нь Москвад асар том боломжийг олгосон юм. Тэд Сибирийн тайгаас нэг сая цэрэг мянга гаруй танкийг Нацист Германы эсрэг чиглүүлэх болсон.
16-хан км ойртоод байсан Герман цэргүүдийг Зөвлөлтийн цэргүүд бут ниргэж Москва хотоос 100-200 км түлхэж Москва хотын төлөөх дайнд ойролцоогоор нэг сая хүн амиа алдсан байдаг. Москва хотын төлөөх дайны зэрэгцээ Ленинградын дайн мөн явагдаж байсан юм.

Ленинградын бүслэлт
Нацист Германы цэргүүд 1941-оны 9-р сарын 19-ны өдөр 3,3 сая хүн амтай Ленинград хот руу их бууны довтолгоог эхлүүлсэн юм. Ленинград хотыг Зөвлөлтийн цэргүүд маш сайн хамгаалж байсан учраас Адольф Гитлер Ленинградыг бүслэж хот дотор байгаа хүмүүсийг өлсөөж алах шийдвэр гаргаж байжээ.
1941 оны 11-р сарын 25-ны өдөр хотыг хүрээлүүлсэн бүслэлт босгож эхэлсэн бөгөөд Ленинград хотод ердөө 20 өдрийн хоол хүнсний нөөц байсан байна. Гэвч үймээн самуун дунд хүнсний нөөц огцом буурч Ленинградын бүслэлтийн улмаас 600 мянгаас нэг сая хүн өлсөж нас барьсан юм. Их өлгөлөнгийн үеэр хүний мах идэх явдал ихсэж дайны дараа 600 хүнийг Каннибализмийн хэргээр шүүсэн байна.
Их өлсөглөн Ленинградын 400 мянган хүүхдүүдийн хувьд хамгийн хүнд байсан нь ойлгомжтой. Хотын бүслэлт 900 өдөр үргэлжилж 2 сая хүн амиа алдсан бөгөөд 1944 оны 1-р сарын 27-ны өдөр бүслэлтийг сэтлэж хүмүүсийн итгэл найдвар гэрэлтэх болсон

Сталинград. 1942 оны 7-р сарын 17-ны өдөр
Волга мөрний 400 мянган оршин суугчтай Сталинград хотод хүн төрөлхтний хамгийн цуст дайн болсон юм. Хотын төлөөх дайн ширүүн явагдаж байсан бөгөөд цэргүүдийн насжилтын тоо ердөө нэг өдөр байсан бөгөөд судалгаагаар Оросын нэг цэрэг 25 секунд тутам амиа алдаж байжээ.
Сталинградын дайнд 2 сая цэрэг амиа алдаж Фашистууд ЗХУ-руу дайрснаас хойш анхны хамгийн том хохиролоо Сталинград хотод амсан юм. Тэд нийт цэргийн хүчийн 25%-аа Волга мөрөнд живүүлж 107 мянган цэргээ барьцаанд алдсан байна. 8 жилийн дараа барьцаанд байсан цэргүүдийн 6 мянган л гэртээ харьсан юм.
1942 оны 11-р сарын 19-ны өдөр Оросууд "Уран" ажиллагааг явуулж гэнэтийн довтолгоо хийсэн юм. Тэд дөрвөн өдрийн дотор хотыг бүслэн Сталинград хот дотор байсан 265 мянган цэрэг хавханд орсон байлаа.
Нацист цэргүүд өлсөж ядарч цуцсаны эцэст дахин тулалдах чадваргүй болж улмаар Германы цэргүүдийг удирдаж байсан генерал-фельдмаршал Фридрих Паулюс нь Гитлерийн эцсээ хүртэл тулалд гэсэн тушаалыг үл ойшоож бууж өгсөн юм.
Фридрих Паулюс Зөвлөлтийн цэргүүдэд бууж өгсөнтэй холбоотой Германд гурван өдрийн эмэгнэл зарлаж дайнд ялж байсан Германууд ялагдаж эхэлсэн нь Германы нийгмийн цочиролд оруулсан гэдэг.
Түүхчид Сталинградын дайныг Дэлхийн Хоёрдугаар дайны эргэлтийн цаг үе гэж үздэг. Сталинградын дайнд ялалт байгуулсан ЗХУ нь Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулах анхны алхамаа хийж эхэлсэн гэхэд болно.

Курскийн тулалдаан
Сталинград хотын өшөөг авах, мөн дайны давуу талаа эргүүлэн авах зорилготой Гитлер 1943 оны зун Курск хот руу асар том довтолгоог эхлүүлсэн юм.
7-р сар гэхэд хоёр тал цэргийн хүчээ асар их хэмжээгээр зузаатгаж чадсан ба Германчууд 900 мянган цэрэг, 2700 танк, 2000 онгоц, 10 мянган зэр зэвсэгтэй байсан бол Улаан арми нэг сая 300 цэрэг, 3400 танк, 2900 онгоц болон 19 мянган зэвсэгтэй Курскийн тулаанд оролцжээ.
Германуудын давуу тал Фердинанд, Тайгерг болон Пантиер танкууд байлаа. Хамгийн сүүлийн үеийн тоноглолтой тус танкуудын шилдэг нь Тайгер байсан бөгөөд нэг Тайгер танкийг сөнөөхийн тулд Оросын 8 танк сөнөдөг байсан юм.
Харин Оросууд нэг сумаар Тайгер болон Пантиер танкуудыг сөнөөх чадалтай СУ-152 танкыг ашиглаж Курскийн тулалдаан дэлхийн түүхэнд хамгийн том танкийн тулаан хэмээн бичигдсэн байдаг. 1943 оны 7-р сарын 12-ны өдөр Оросын 850 танк Германы 600 танкийн эсрэг 8 цаг тулалдаж өдрийн төгсгөлд хоёр тал 700 танкаа алдсан байна.
Курскийн тулаан нь Германы Зүүн Фронтод явуулсан сүүлчийн ажиллагаа ба энэ тулаанаас хойш Герман улс тус бүс нутагт дахин давамгай байдлаа эргүүлэн авч чадаагүй юм.

1944 он "Багратио́н ажиллагаа" буюу D-Day
1944 оны 6-р сарын 22-ны өдөр Герман улс ЗХУ-руу дайрсан гурван жилийн ойн өдрөөр Улаан Арми Багратио́н ажиллагааг эхлүүлсэн юм. Тэд Нормандын арал дээр гэнэтийн довтолгоо хийж холбоотнуудад туслах явдал байсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн том холбоотнуудын ажиллагаа билээ.
Мөн Германы хамгийн том ялагдлын өдөр буюу тухайн үед Гитлер цэргийн бүх хүчээ төв бүсэд төвлөрүүлээд байсан байна. Нормандын арлыг Холбоотнууд эзлэн авч Германы армийг бут цохисоноор Холбоотнуудад Берлин хүрэх зам нээлттэй болсон юм.
Нормандин арал руу довтлох үед Гилер унтаж байсан ба түүний зөвлөхүүд Гитлерийг сэрээж зүрхлээгүй бөгөөд өглөө сахалт эр босоход бүх юм дууссан байсан гэхэд болно. Холбоотнууд аль хэдий нь стратегийн ач холбогдолтой цэгүүдийг эзлэн авч эхэлсэн байна.
Нормандын арал дээр Оросууд Катюша буюу 25 секундэнд 325 пуужин хөөргөх хүчин чадалтай 1,6 тонн жинтэй зэвсгийг ашигласан юм. Энэ зэвсгийн тусламжтай Оросууд анх удаагаа дэлхийн хоёрдугаар дайнд давамгай байдлыг бий болгож Германы 300 мянган цэргийг барьцаалсан байна.
Сталин тухайн үед барьцаанд байгаа цэргүүдийг дайны дараа Улаан Талбайгаар алхуулах тушаал буулгаж Германчуудыг доромжилж байсан юм.
Холбоотнууд.
ЗХУ Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ болон Их Британи улстай холбоотон орон байсан. Дайны ихэнх нөөц хангамж буюу 300 тэрбум долларын хөрөнгийг АНУ, Англи гэсэн орнууд гаргасан боловч Дэлхийн хоёрдугаар дайныг зогсоох улмаар ялалт байгуулах гурван чухал дайныг Орос дан ганцаараа үүрсэн гэж би хувьдаа боддог.
1944 оны 6-р сарын 6-ны өдөр Холбоотон орнууд Франц руу довтолж дайны хамгийн том далай болон газрын довтолгоог эхлүүлсэн юм. D-Day нь ложистикийн цогц ач холбогдолтой байсан учир Зүүн Европд байрлаж байсан Герман цэргүүдийг Баруун Европ руу тээвэрлэх боломжийг хааж ЗХУ нэгэн зэрэг хоёр том тулаан хийж бидний мэдэх Беларусын дайралт болсон байна.
Холбоотнууд нэг нэгнээ дэмжин урагшилж 11 сарын дараа буюу 1945 орны 4-р сарын 25-ны өдөр Германы Рейса тосгонд Холбоотнууд цугларсан байдаг.
Нэгдмэл хүчээр Берлин руу дайрах үед Германчууд нэг сая цэрэг, 1500 танк, 2200 онгоц 9300 зэвсэгтэй арми эцсийн хамгаалалтыг хийсэн боловч энэ дайнд Оросууд 3 сая цэргээ авчирч Берлиныг галдан шатаасан билээ.
16 өдрийн дотор Берлин нурж ЗХУ-ын улаан арми өөрийн тугаа Берлинд мандуулсан байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ Тэнхлэгийн гүрнүүдын гишүүн орон болсон бол нэг бол Гитлерт Зүүн Фронтод ялалт байгуулсан бол бидний мэдэх Дэлхий өнөөдөр тэс ондоо байх байсан байх.
Америк Англи Дэлхийн хоёрдугаар дайнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн боловч ЗХУ-ын хажууд юу ч биш хэлвэл буруутахгүй. Гитлер өөрийн цэргийн хүчний 75%-ыг Зүүн Фронт руу явуулсан ба Фашист цэргүүдийн 80% нь Зүүн Фронтод амиа алдсан байдаг.
Сталинград хотод амиа алдсан хүмүүсийн тоо Дэлхийн хоёрдугаар дайнд цэрэг эрсээ алдсан АНУ болон Англи улстай нийлүүлснээс их гэвэл та итгэх үү.
Мөн ЗХУ нь 1945 онд Манж болон Халх голын дайнд маш том үүрэг гүйцэтгэж Японыг бууж өгөхөд хамгийн том нөлөөг АНУ-аас гадна өгсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ нь үйлдвэрлэлийн багтаамж чадамжаар хязгаарлагдмал байсан ч гэсэн тэд Зүүн болон Баруун Европ, Төв болон Зүүн Азийн орнуудыг чөлөөлж өөрийн нөлөөгөө ч тэнд тусгаж чадсан.
Нацист Дэглэмээс салсан өдөр, Нормандин дайны үр дагвар, Берлиныг эзэлсэн өдөр, Фашист Герман бууж өгснөө зарлсан өдөр гээд дэлхийн орон бүр Ялалтын баярыг өөр өөр өдөр тэмдгэлдэг. Гэвч ЗХУ одоогийн ОХУ-ын Ялалтын баяр парад нь хамгийн өндөр чухал ач холбогдолтой байж дайн амиа алдсан цэрэг эрсээ одоо ч гэсэн өндөр хүндэтгэлтэйгээр дурсан санаж байдаг.

Ч.Мөнхзул

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (19)
  • Энэ хүн зөв буруу бичихээс үл хамаарч, хүн төрөлхтөн Оросуудад өртэй гэдэг нь хөдлөшгүй үнэн .

  • yamar ch medleggui, teneg amitan bichsen bna. tseregiin tuuh, tsergiin helleg ogt meddeggui mal aj ahui mini jaahan yum unsh...kkkkk

  • су 152 бол танк биш өөрөө явагч их буу

  • Eniig oilgoj yadah yum alga.yupon ulsiin mongol uls darj baisan uchir oros ulsad bolomj garsan bna.tiim bolohoor Mongolian tusgaar uls bolgoson.tegeer bid nar daind mash chuhal uureg guitsegsen yum bna.

  • СТАЛИН БОЛ ҮНЭХЭЭР АУГАА ИХ УДИРДАН ЖОЛООДОГЧ ТӨР БАРИГЧ БАЙЖЭЭ.

  • Энэ маш том ялалт энэ ялалтгүйгээр МОНГОЛ улсын талаар санах ч хэрэггүй юу мэддэггүй улсууд ач холбогдлын талаар ярих эрх байхгүй шүү энэ дайны ялалтын ачаар МОНГОЛ улс баталгаажсан гэдгийг ойлгоорой

  • Сэтгэл зүрхний мэдрэмжгүй оюунаа буруу цэнэглэсэн хүмүүнээр дутахгүйгээр дэлхийн оюун ухаант хүн бүр дэлхий даяараа агуу их ялалтыг хүндэтгэн тэмдэглэнэ амь амьдрал билэглэсэн юм

  • Дайн гэдгээ ухаж ойлгож чадаагүй б/ж элдвийн юм эрээчхээ болиод би өнөөдөр энэ газар дээр амьд бна гэдгээ зүрх сэтгэл тархитайгаа яриад бодоод үз энэ дайнд өвөө эмээгий чинь үстэй толгой нь өрвийж яс хавталзаж байсан юм хэрвээ та юм уншиж тархиа цэнэглэдэг бол

  • Израиль хүртэл 5 сарын 9ныг албан ёсны баярын өдөр, Улаан армийг хүндэтгэх өдөр болгон зарлаж байгаа гэхээр манай хэдэн оркууд хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг эмгэнэл.

  • Манайхан манжийн эзэмшилд 220 жил байхдаа ямархуу юмнууд болчихсон байлаа.Тэгээд 30 мянган хүнээ алуулсанч гэсэн Оросыг дагаж өдий зэрэгтэй болсон бол түүхийн үнэн дээ.Гитлер эзэлсэн бол манжаас дор орчин үеийн боол болгох байсан биз.Тэд хамгийн үржил шимтэй газрыг цэргүүддээ өгч нэг айл 7-оос доошгүй хүүхэдтэй болохыг тушаах байсан гэдэг.Ийм зүйлийг бүүр дайнаас өмнө төлөвлөчихсөн гэхээр тэднийг айхтар хүмүүс гэхээс өөр яахав дээ.

  • нормандид орос биш англи америкууд десант буулгаа биз дээ юм уншмаар юм тааж бичихээ болиоч

  • Дэлхийн 2р дайнд гитлер ялсан бол өнөөдөр монгол улс гэж бхгүй бсан байхаа.

  • энд өнөөдөр оросыг муулж бичиж байгаа гарууд ингэж бичиж чадаж байгаадаа баярлах хэрэгтэй Учир нь энэ агуу улс байгаагүй бол 1900 оны байдлаар 500,0 хүн амтай бичиг үсэг мэдэхгүй ганцхан нүүдлийн мал аж ахуйтай насанд хүрсэн эрх хүний 3/1 нь лам,эмнэлэг сургууль бгүй Богд хаан хүртэл тэмбүүд баригдсан байхад хэн эмчилсэн бэ Хятадын Сүй Шү Жанд дээрэлхүүлж алуулж талуулж байхад хэн биднийг соёлт өнөөгийн байдалд хүргэсэн бэ, НҮБ дээр тэр АНУ Англи чинь биднийг элсүүлэхгүй Хятадын муж гэж байхад хэн биднийг хамгаалж өнөөгийн НҮБын гишүүн улс болгосон бэ,

  • chaavaas ene door bichsen 3 hyn yneheer yuch medehgui orovdoltei hymyys baina shdee, delhiin dainii gaigaar halhiin goliin daind oros tuslaagui bol mongol hezyy baidald oroh baisan, evropiinhon teryyhen havidaa gehees bygd buugaad ogson ezlegdsen baisniig byy mart !!! ynen zov medee olj yz. Evropiinhon ch orosiin yalaltiig hyleen zovshoordog talarhaj baidag,,,,doorhi 3 teneg bol baruuhan gej aigaa malnuud baina, odoo yed ulsaa hudalddag luivarchidiin neg heseg baina, mongoloos zailval taarna

  • .Тэгвэл мань Гитлер ялсан бол сансарт байрлуулсан толиороо дуртай орноо галдан шатааж алаад л,цөмийн зэвсгээ гүйцээн хийж дургүй хүрсэн орныг үнсэн товрог болгоод л ёстой дэлхийг захирагч болох байжээ.Германы шинжлэх ухааны ололт,эрдэмтэд тэр үед дэлхийд тасарчихсан байсан юм даа_Даанч Шиклгрубер үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролдов гэгч болж устсан даа.

  • orosod busad europiin ornuud tusalsaniig buu mart ted tuslaagui bol onoodor jlzarsan komunizm baihgui baih baisan ymuu ene sistem hichneen saj huniig horoosoniig tooc

  • Их сайхан коммунист ухуулга байна. Хуучин цаг санагдаж байна. Дэлхийн пролетари нарын эцэг, таны ч эцэг, миний ч эцэг агуу Ленин. Эсвэл "Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын ... Гээд л үргэлжилдэгсэн.

  • Зүгээр орчуулсан юм уу Монголын өгсөн долларууд яасан бэ?

Онцлох мэдээ